Өнөөдөр /2022.10.17/ аймгийн удирдах ажилтнуудын гуравдугаар ээлжит шуурхай хуралдаан болж, аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлагууд, сумдын удирдлагууд танхимаар болон цахимаар оролцлоо. Хуралдааныг аймгийн Засаг дарга Тамгын газрын дарга Б.Мухамед удирдан зохион байгууллаа.
Хурлаар зарим агентлагууд өнгөрсөн 7 хоногийн цаг үеийн нөхцөл байдлын талаарх тоон судалгаа, нэгдсэн мэдээллийг танилцуулж, өмнөх шуурхай хуралдаанаар аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол танилцуулав.
Хуралдаанд Цагдаагийн газрын дарга Ө.Танат гэмт хэргийн нөхцөл байдал талаар, ЭМГ-ын дарга Н.Сакен халдварт болон халдварт бус өвчлөлийн нөхцөл байдлын талаар, Байгаль, орчин, аялал, жуулчлалын газрын дарга Ш.Марат “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хийгдсэн ажлуудын талаар, Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга П.Жанаргүл аймгийн өнгөрсөн долоо хонгийн болон шинэ долоо хоногийн урьдчилсан цаг агаарын мэдээг танилцуулсан бол өнгөрсөн долоо хоногт гал түймрийн нэг дуудлага мэдээлэл бүртгэгдсэн талаар аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэл хийлээ.
Өнөөдрийн шуурхай хуралдааныг удирдан зохион байгуулсан аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамед энэ долоо хоногийн үүрэг даалгаврыг өгснөөр хуралдаан өндөрлөв.
Үүнд: Нийт байгууллага, агентлагийн дарга нарт
- Төрийн албаны зөвлөлөөс ирэх хүний нөөцийн аудитын бэлтгэл ажлыг хангах, урьдчилсан хяналт-шалгалт хийх салбар зөвлөлийн ажлын хэсэгтэй хамтран ажиллах, зөрчлийг арилгах арга хэмжээ авах
- Аймгийн Засаг даргатай байгуулсан гүйцэтгэлийн гэрээ, хамтран ажиллах гэрээний биелэлтийг чанартай, бодитоор гаргаж ирүүлэх
- Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 2022 онд хийгдсэн бүтээн байгуулалтын болон зохион байгуулалтын үйл ажиллагааны зурагтай тайлан, Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4 жилийн төлөвлөгөөнд тусгагдсан байгууллагад холбогдолтой зорилт, арга хэмжээний 2022 оны хэрэгжилтийн тайланг хүснэгтийн дагуу гаргаж, жилийн эцсийн хүлээгдэж байгаа үр дүнгээр бодитой, чанартай, нотлох баримттай, зорилтот түвшинтэй уялдуулан, шаардлага хангахуйц ирүүлэх
- Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлтийг тогтмол хяналтад авч, биелэлтийг хугацаандаа тогтмол тайлагнах асуудлыг байгууллагын дарга нар өөрсдөө хариуцах
Мэдээлэл хийх үндсэн чиг үүргийн 8 байгууллагын дарга нарт
- УАШЗ-нөөр байгууллагын дотоод ажил бус аймгийн хэмжээнд хийгдсэн бүтээн байгуулалт, цаг үеийн шуурхай, мэдээ, мэдээлэл, холбогдох ажлуудын талаар танилцуулж байх
ХБТХОХ-ийн дарга Х.Анар,Өлгий сумын Засаг дарга Д.Есболат, МХГ-ын дарга Х.Бауыржан, БОАЖГ-ын дарга Ш.Марат нарт
- Өлгий сумын үндсэн 4 чиглэлийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах
Холбогдох байгууллага, агентлагийн дарга нарт
- Х/20-ны өдөр зохион байгуулагдах аймгийн ИТХ-ын ээлжит X хуралдаанаар Баян-Өлгий аймгийн 2023 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцүүлэх тул холбогдох байгууллага, агентлагийн дарга нар бүрэн оролцох
-
12 цаг 5 мин
-
14 цаг 46 мин
-
16 цаг 6 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
12 цаг 5 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин