Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд ирүүлсэн төсөл сонгон шалгаруулах, түүнд хяналт тавих дэд хороо хуралдлаа
ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНД ИРҮҮЛСЭН ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ДЭД ХОРОО ХУРАЛДЛАА
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулах зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-д зааснаар улсын хэмжээнд төсөл хүлээн авах зарыг нэгэн зэрэг мэдээлж, төслийг Жижиг дунд үйлдвэрийн газарт цахимаар хүлээн авсан байна.
Баянхонгор аймгийн хувьд цахимаар 6 сумын 16 аж ахуйн нэгж байгууллагаас 9 салбарт 2,1 тэрбум төгрөг хүссэн төсөл илгээгджээ.
Дээрх журмын дагуу 4 шатны үнэлгээ явагдаж 4 аж ахуйн нэгж байгууллагын 291.8 сая төгрөгийн зээл хүссэн төсөл тэнцсэн бөгөөд аймгийн Засаг даргын 2020 оны А/626 дугаар захирамжаар байгуулагдсан дэд хорооны ажлын хэсэг шалгарсан 4 төслийг хэлэлцэн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг дунд үйлдвэрийн газарт холбогдох журмын дагуу хүргүүллээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.86.132)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
12 цаг 13 мин
-
14 цаг 54 мин
-
16 цаг 14 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
12 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин