Баянхонгор аймаг цэргийн албанд мордсон залуусаа үдэн гаргав
Үйл явдал
/
2022-10-18
Баянхонгор: ЦЭРГИЙН АЛБАНД МОРДСОН ЗАЛУУСАА ҮДЭН ГАРГАВ
2022 оны хоёрдугаар ээлжээр цэргийн албанд татагдсан залуусыг аймгийн удирдлагууд үдэн гаргах ажиллагаа Тусгаар тогтнолын Баганат талбайд өнөөдөр /2022.10.17/ боллоо.
Цэрэг хүний тэсвэр хатуужил, эх орноо хайрлан, батлан хамгаалах хариуцлагатай үүрэгт хүчин зүтгэх залуусыг Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь, АЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Нэмэхбаяр, сумдын ЗДТГ-ын дарга нар болон аав ээж төрөл төрөгсөд нь үдэн гаргаж өгөв.
Баянхонгор аймгийн 20 сумаас хугацаат цэргийн албанд өнөөдөр мордож буй залуус Өмнөговь, Баянхонгор аймгийн дугаар ангиудад алба хаах бол маргааш /2022.10.18/ Улаанбаатар, Өвөрхангай аймгийн дугаар анги нэгтгэлд алба хаах залуус нутгаасаа мордох юм.
Төрдөө данстай, түмэндээ нүүртэй эх орны хөвүүд маань хугацаат албаа эрхэм сайн биелүүлээд ирээрэй.
700
700
700
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.209.107)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.