Дөрвөн орон сууцтай Л.БАЯРМАНДАЛ дарга ТӨРИЙН ХУУЛИЙГ ЗӨРЧСӨӨР байх уу!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-10-19

Байгаль орчин сүйтгэж, ухаж сэндийчсэн нүх үлдээх зөвшөөрлийг Ашигт малтмал газрын тосны газраас олгодог. Үүний цаана асар их авлига, хээл хахуулийн асуудал нуугддаг хэмээн ярьдаг. Монгол орны хамаг л өнгөтэй өөдтэй, эрдэнэс баялагийг хялбархан аргаар шуналтнуудад олгодог уг газрыг Л.Баярмадал удирддаг. Ашигтай сандал, суудал бүрд чимээгүй шигддэг Х.Хэрлэнгийн албыг өвлөсөн тэрбээр өмнө нь Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан юм. Хамгийн сүүлд хэл ам дагуулсан Дорнод аймаг дахь “ПЕТРО ЧАЙНА ДАЧИН ТАМСАГ” ХХК-ийн газрын тос олборлолт, татварын маргаан зэрэгт “эх орныхоо төлөө бус” түдгэлзсэн шийдвэр гаргаж, төрийн бодлогыг хүчгүйдүүлсэн нэгэн.

Дээрээс крандуулж ашигтай суудалд суусан тэрбээр АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Тэрбээр 559 сая төгрөгөөр үнэлэгдэх 4 байр, 1 авто зогсоолтой. 60 саяар үнэлэгдэх Lexus, RX 330 машин, 50 саяын газартай. 23 сая төгрөгийн үнэт эдлэлтэй түүний жилийн орлого 26 сая төгрөг. Харин гэр бүлийнх нь орлого 108 сая төгрөг юм. Хадгаламжиндаа 185 сая төгрөгтэй тэрбээр 76 сая төгрөгийн авлагатай. 94 сая төгрөгийн зээлтэй” гэж мэдүүлжээ.

Ажил хүлээж авсан өдрөөсөө л ШАТАХУУНЫ ХОМСДОЛ, бензин түлшний доголдолтой тэмцэнэ гэж гарч ирсэн ч дарга болсноосоо хойш дорвитой зүйл хийсэнгүй. Төрд хэн нэг даргы татаас шахалтаар орж ирсэн тэрбээр зөөлөн суудалд тухлан сууж, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжаад сууж байгаа суудлын бөглөөс болсон даргын оромцогийг төрөөс зайлуулбал таарна!!!

Төрийн хэмнэлтийн тухай хуул,; тусгайлан заагаагүй бол төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг Улсын Их Хурал, Засгийн газрын харьяа агентлагууд болон төрийн өмчит үйлдвэрийн газрууд дэд дарга, орлогч даргатай байхыг хориглосон.  Мөн төсөвт байгууллагын удирдлагууд бие дааж, орон тоо нэмэх шийдвэр гаргахыг хориглох, үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, олговор, урамшуулал олгохыг хориглосон. Гэтэл Л.Баярмандал дарга ХУУЛЬ ЗӨРЧИЖ нэг орлогчоо газрын дарга болгон томилж ТӨРИЙН ХУУЛИЙГ УЛАНДАА ГИШГЭЛЖ байгаатай тэмцэх хүн алга!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.255.196)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.