Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо “Хариуцлагатай сонгогч” сургалтыг 2022 оны 10 дугаар сарын 10-наас эхлэн 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт явуулж байна.
Монгол Улсын Сонгуулийн хороо, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй “Хариуцлагатай сонгогч” сургалтын хөтөлбөрийг 2022-2024 онд хэрэгжүүлэн ажиллаж байгаа аж.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Баянхонгор аймгийн ахлах ангийн сурагчдад "Хариуцлагатай сонгогч" байх мэдлэг боловсролыг олгох сургалтыг 10 дугаар сарын 18, 19-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Сургалтыг аймгийн Сонгуулийн хорооны дарга буюу ЗДТГ-ын дарга Д.Энхжаргал нээж үг хэлэв.
Уг сургалтад хамрагдсанаараа залуу үеийнхэн сонгуулийн ач холбогдол, сонгуулийн эрх болон үндсэн зарчмууд, үйл явц, мөрийн хөтөлбөр гэж юу болох, сонгуулийн сурталчилгааны хууль ёсны арга хэлбэрүүдийг хууль бус арга хэлбэрүүдээс ялгах, сонгуульд оролцогч талуудын үйл ажиллагаа, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, хяналт тавьж хамтран ажиллахад суралцахын зэрэгцээ хариуцлагатай сонгогч байх талаар дэлгэрэнгүй ойлголттой болсноор сонгуулийн үйл ажиллагаанд мэдлэгтэйгээр оролцон сонгох, сонгогдох эрхээ хуулийн хүрээнд хэрэгжүүлэх чадвартай болох юм.
Сургалтын багш, чиглүүлэгчээр Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн аймаг хариуцсан төлөөлөгч, сургагч багш Д.Юндэнбазар /аймгийн ИТХ-ын Ажлын албаны ахлах мэргэжилтэн/, В.Наранчимэг /аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн/ нар ажиллаж байна
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.95.233)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
12 цаг 23 мин
-
16 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
12 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин