Г.Энхбаяр хогоо ангилдаг цэцэрлэгт 5 сая төгрөгийн урамшуулал олгоно
- Баянхонгор сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Г.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор сумын 16 цэцэрлэгийн эрхлэгчидтэй “Хог хаягдлын менежмент”- ийг хэрэгжүүлэх чиглэлээр уулзалт зохион байгууллаа.
- Уулзалтад цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч багш нар оролцов. Энэ үеэр “Эко Баянхонгор” төслийн санаачлагч Б.Хишигбаяр Тогтвортой хөгжлийн боловсрол, хог хаягдлын менежмент сэдвээр сургалт, мэдээлэл өгсөн бол 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Уранчимэг байгууллагынхаа хүрээнд хэрэгжүүлж буй сайн туршлагуудаа танилцуулсан юм.
- Баянхонгор сумын ЗДТГ-аас “Эко Манлайлагч” байгууллага шалгаруулах болзолт уралдааныг зарласан байна. Тус уралдаанд шалгарсан байгууллагыг 5 сая төгрөгөөр шагнаж, өргөмжлөл олгох бөгөөд сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх ажээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.136.22.204)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
12 цаг 34 мин
-
15 цаг 15 мин
-
16 цаг 35 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
12 цаг 34 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин