Төрийн албаны ерөнхий шалгалтанд Баянхонгор аймгаас 27 хувь тэнцжээ
Үйл явдал
/
2022-10-19

Төрийн албаны ерөнхий шалгалтыг улс орон даяар 10 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд зохион байгууллаа. Баянхонгор аймгаас энэ удаагийн шалгалтад 164 иргэн бүртгүүлж, 126 иргэн шалгалтад орсноос 34 иргэн буюу 27 хувь нь тэнцсэн байна.

2022 оны хоёр дахь удаагийн Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулахад ТАЗ-ийн Баянхонгор аймаг дахь салбараас долоон гишүүн бүхий шалгалтын комисс, дэмжин туслах 11 хүнийг ажиллуулжээ. Шалгалтад тэнцсэн иргэд цаашид тусгай шалгалтад орж тэнцсэнээр зохих ажлын байранд томилогдох боломжтой болно

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.89.89)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.