С.Амарсайхан: Хөгжлийн асуудал стандартгүй, Стандартын асуудал хяналтгүй байна
Үйл явдал
/
2022-10-20
Монголын Хэвлэлийн хүрээлэнгээс зохион байгуулдаг "Зангиагүй уулзалт"-д Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцлоо. Энэ үеэр стандарт, хэмжил зүйн салбарыг шинэ шатанд гаргах, мэргэжлийн хяналтын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх талаар Засгийн газраас баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээллээ.
 
700
Тэрбээр “Стандарт бол улс орны хөгжлийн үндэс. Хүний хөгжлийн суурь үзүүлэлтүүдийг хангах гол хүчин зүйл. Стандартыг хэрхэн мөрдүүлж, хэрэгжүүлж байгаагаас улс орны хөгжил хамаардаг. Монгол 6525, Австрали 6000, Канад 160.462 стандарттай байдаг бол хүний хөгжлийн индексээрээ 189 орноос Монгол Улс 96, Австрали 5, Канад 15-д орж байгаа нь стандартын тооноос хамаарч улсын хөгжил яригддаггүй гэдгийг харж болно. ард иргэд, аж ахуйн нэгжүүд нь стандартыг мэддэг, мөрддөг, олон нийтийн байгууллага, хэвлэл мэдээлэл нь стандартыг шаарддаг, мөрдүүлдэг, төр засаг, холбогдох байгууллагууд нь стандартаа ягштал хэрэгжүүлдэг, хяналтаа тавьдаг Норвеги, Швейцарь, Австрали зэрэг улс орнууд л Хүний хөгжлийн индексээр тэргүүлж байна.
700
 
 
Стандарт хэмжилзүйн газар бол 99 жилийн түүхтэй байгууллага. Гэтэл сүүлийн 30-аад жил энэ салбарт бодлогын маш том алдаа гарч, хяналтын чиг үүргүүдээ хэрэгжүүлэх чадамжгүй, хуулийн зохицуулалтгүй явж ирсэн. Иймд Засгийн газраас стандарт хэмжил зүйн салбарт онцгой анхаарч, өөрчлөлт шинэчлэл хийхээр зорьж байна.
Монголд стандарт хангалттай байна. Хэрэгжихгүй байгаагийн гол шалтгаан нь стандартыг иргэд олон нийтэд таниулан сурталчилж мэдээлэл хүргэдэггүй, хэрэгжиж буй эсэхэд нь хяналт тавьдаггүй” гэсэн юм.
 
700
Энэ үеэр Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах 27 жилийн түүхтэй, хараат бус, чөлөөт сэтгүүл зүйд хувь нэмрээ оруулж буй “Хэвлэлийн хүрээлэн”-ийн индэрт Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ирж, сэтгүүлчдийн асуултад хариулж, төрийн зүгээс баримталж буй бодлого, шийдвэрээс танилцуулсанд талархсанаа илэрхийлсэн юм.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.175.66)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.