-Юун түрүүнд танай хэлтсийн хамт олонд баярын мэнд хүргэе. Та Олон улсын стандартын өдрийн талаар манай уншигчдад товч мэдээлэл өгөхгүй юу?
-Баярлалаа. Танай сонины эрхэм уншигчид болон стандартчиллыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй бүх хүмүүст Олон улсын стандартын өдрийн баярын мэндийг хүргэе. Олон улсын худалдаа, үйлдвэрлэл, төрийн болон хувийн хэвшлийн хоорондын харилцаанд стандартчилал нь маш чухал үүрэгтэй. Үүнийг онцлон авч үзэж, ач холбогдлыг нь дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч таниулах, улам идэвхжүүлэх зорилгоор 1970 онд Олон улсын стандартчиллын байгууллагын ерөнхийлөгч Фарук Сунтерын санаачилгаар 10 дугаар сарын 14-нд “Дэлхийн стандартын өдөр”-ийг жил бүр тэмдэглэдэг болсон түүхтэй. Энэ өдөр дэлхийн өнцөг булан бүрд стандартчиллыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй бүх хүмүүст хүндэтгэл үзүүлж, үйл ажиллагааг нь дэмжин сурталчилдаг. Олон улсын цахилгаан техникийн комисс (IEC), Олон улсын стандартчиллын байгууллага (ISO), Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ITU)-ын гишүүн байгууллагаас “Дэлхийн стандартын өдөр”-ийг жил бүр онцгойлсон уриан дор тэмдэглэдэг. Энэ жилийн тухайд “Илүү сайхан дэлхийн төлөө” гэсэн уриатайгаар тэмдэглэж байна.
-Стандартчилал бидний амьдралд ямар ач холбогдолтой вэ?
-Ажил хэргийн түншлэгч талууд хоорондоо ойлголцоход стандартууд нь нэгдсэн ойлголт өгдгөөрөө чухал ач холбогдолтой. Харилцан ашигтай худалдааг дэмжих, нөөцийг хэмнэхэд олон улсын эдийн засагт мөн чухал үүрэгтэй. Бүтээгдэхүүн, үйлчилгээ нь олон улсын стандартад нийцэж тохирсон бол чанартай, аюулгүй, хэрэглээнд зохицолтой гэдэгт итгэл төрүүлдэг. Олон талаараа харилцаа хамааралтай болсон өнөөгийн ертөнцөд биднийг холбох нэгдмэл ижил нэр томъёог стандарт тодорхойлдог гэсэн үг.
-Чанарын хяналтын хэлтсийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийн нэг нь үйлдвэрийн газрын хэмжээнд чанар, стандарт, итгэмжлэлийн үйл ажиллагааг хариуцдаг. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хэмжээнд энэ чиглэлээр хэрэгжүүлж буй томоохон ажлаас дурдана уу?
-2022 оны 6 сард Чанарын хяналтын хэлтэст Стандарт, чанарын товчоо байгуулагдсанаар үйлдвэрийн газрын алсын хараа, эрхэм зорилго, 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэл, “Үйлдвэрийн газрын тогтвортой хөгжлийн бодлого”-ыг удирдамж болгон 5 зорилго, 7 зорилт, 114 арга хэмжээ бүхий “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын чанар, стандарт, итгэмжлэлийн 2022-2024 оны хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулж батлуулсан. Тус хөтөлбөрийн хүрээнд MNS ISO 9001:2016 стандартыг хэрэгжүүлэх нийгмийн 6 цех, ХМТАЦ, ДЦС, ГБЦ, мөн үйлдвэрийн газрын үндсэн (ИУ, АТЦ, БҮ, ЗМЗ) цехүүд, ЧХХ, УХЦ, ДЦС, СШХ, МХ, БОНХХ, ХАБЭАХ-т олон улсын итгэмжлэлийн үнэлгээний эксперт, тэргүүлэх аудиторуудтай хамтран MNS ISO 9001:2016, MNS ISO/IEC 17020:2013, MNS ISO/IEC 17025:2018 стандартын шаардлагаар дотоод аудит хийж, зөвлөмж өгөн ажиллаж байна. Мөн “Эрдэнэт цогцолбор” дээд сургуультай хамтран “Чанарын менежментийн тогтолцоо-шаардлага MNS ISO 9001:2016” стандартын Модуль-1, 2, 3 сургалт, Олон улсын стандартын академи, ХНЗХ-тэй хамтран Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015, Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO 22000:2018, Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO 27001:2021, Авлигын эсрэг менежментийн тогтолцоо ISO 37001:2017 стандартуудын танилцуулах сургалтыг үйлдвэрийн газрын хэмжээнд давхардсан тоогоор 2000 гаруй ажилтнуудад цахим хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.
Чанарын хяналтын хэлтэс нь үйлдвэрийн газрын тохирлын үнэлгээний байгууллагуудыг чанар, стандарт, итгэмжлэлийн нэгдсэн бодлогоор хангах ажлын хүрээнд 2022 оны 6 дугаар сард үйлдвэрийн газрын сорилтын болон шалгалт тохируулгын 10 лаборатори, техникийн хяналтын 2 товчоонд MNS ISO/IEC 17025:2018, MNS ISO/IEC 17020:2013 стандартын дагуу давтан ба магадлах аудитыг Үндэсний итгэмжлэлийн төвөөс нэгдсэн байдлаар амжилттай зохион байгуулсан. Одоогийн байдлаар Чанарын хяналтын хэлтсийн Техник хяналтын товчоо, Механикийн хэлтсийн Техник оношилгооны товчоо, Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн Байгаль орчны лабораторийн итгэмжлэлийн гэрчилгээний хугацааг тус бүр 4 жилээр сунгаад байна.
-Ерөнхий захирлын А/558 тоот тушаалаар үйлдвэрийн газрын хэмжээнд Чанарын менежментийн тогтолцоо MNS ISO 9001:2016 стандартыг хэрэгжүүлэх төсөл хэрэгжиж байгаа. Уг төслийн ажлын явцын талаар...?
-Энэ оны 8 дугаар сараас үйлдвэрийн газрын хэмжээнд Чанарын менежментийн тогтолцооны хамрах хүрээг нийт 44 бүтцийн нэгжээр өргөтгөх төслийг “Обзервстар” ХХК-тай хамтран хэрэгжүүлж байна. 2022 оны 8 сард гарсан Ерөнхий инженерийн “Зөрүү шинжилгээний аудит хийх тухай” 104 дүгээр шийдвэрийн дагуу тус компанийн зөвлөхүүд ирж аудит хийсэн. “Обзервстар” ХХК-ийн Ерөнхий захирал Д.Отгонбат үйлдвэрийн газрын удирдлага болон бүтцийн нэгжүүдийн дарга нарт зөрүүний шинжилгээний аудитын тайланг танилцуулснаар Ерөнхий захирлын 2022 оны 08 сарын 31-ний өдрийн “Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлэх тухай” А/558 дугаар тушаал гарч, төслийн хамрах хүрээ, төслийн үндсэн баг, багуудын чиг үүрэг, хэрэгжүүлэх ажлын болон сургалтын төлөвлөгөөг батлуулан ажиллаж байна.
2022 оны 10 дугаар сарын 6-нд төслийн явцын тайлангийн хурлыг зохион байгуулсан. Төслийн зөвлөх багаас төслийн явцтай холбоотой өгсөн санал, зөвлөмжид үндэслэн гуравдугаар улирлын үйлдвэрлэл, эдийн засгийн үйл ажиллагааны тайлангийн хурлаас эхлэн Чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлж буй бүтцийн нэгжүүд байгууллагын төлөв байдлыг ISO 9001:2015 стандартын шаардлагад нийцүүлэн хийж тайлагнах болсон. ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлэх төслийн ажлын явцыг бүтцийн нэгжүүдийн гүйцэтгэлийн гол үзүүлэлт болгож, тус тайлангийн хурлаар дүгнэх, ЧХХ-ийг тайлангийн хуралд оролцох эрхийг олгох, үйлдвэрийн газрын 44 бүтцийн нэгжийн дарга нарт ISO 9001:2015 стандартын шаардлагуудаар сургалт зохион байгуулах, төслийн хүрээнд үйлдвэрийн газрын 22 сургагч багшийг Улаанбаатар хотод ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлэгч байгууллагад туршлага судлуулах шийдвэр гарган төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаа үйлдвэрийн газрын хэмжээнд үргэлжилж байна.
-
12 цаг 33 мин
-
15 цаг 13 мин
-
16 цаг 33 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
12 цаг 33 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин