Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах, түүний бүрэлдэхүүнд Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах металлурги химийн үйлдвэр барьж ашиглалтад оруулах төсөл хэрэгжиж эхэллээ.
Мөн нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнийг байгаль орчинд хор нөлөөгүй технологиор үйлдвэрлэх Металлурги химийн үйлдвэр барьснаар зэс авалт дээшлэх, үйлдвэрлэлийн хувьд ашигт малтмалын нөөц баялгийг бүрэн ашиглах боломж бүрдэх юм. Түүнчлэн Металлурги химийн үйлдвэрээс ялгарах хүхрийн давхар исэл агуулсан хийг нүүрсний нунтгаар ангижруулан элементийн хүхэр гаргах үйлдвэрлэлийн туршилтыг БНХАУ-ын Шинжианы өнгөт төмөрлөгийн аж үйлдвэрийн Зэс ба никелийн металлургийн Xinxin Metals компанийн үйлдвэрлэлийн бүсэд явуулж байна. Харин эрчим хүчний эх үүсвэр болон элементийн хүхэр үйлдвэрлэх туршилтын ажил тулгамдаж буйг мэргэжилтнүүд онцлов.
-
12 цаг 13 мин
-
14 цаг 53 мин
-
16 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
12 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин