Нийтийн аж ахуй үйлчилгээний салбарын 91 жилийн ойг тохиолдуулан Оёдлын цехийн хамт олон сайн үйлсийн аян зохион байгууллаа. Хүнлэг, энэрэнгүй үзлийг төлөвшүүлэх, хамт олны дунд халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх, нийгэмд эерэг хандлага түгээх зорилгоор олон ажил өрнүүлэв. Хэсэг бүрийн ажилчид энэхүү аянд идэвхтэй оролцжээ.
Баяжмалын уут оёх нэгдүгээр хэсгийн хамт олон Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Хүүхдийн тасгийн өрөөнүүдэд хүүхэд хооллох зориулалттай тавцан сандал 10-ыг, мөн эмчид үзүүлэхээр ирсэн хүүхдүүдэд зориулан урмын үгтэй, өнгө өнгийн карт бэлтгэж өгөв. Энэ нь эмнэлэгт дараалал үүсэхээс сэргийлсэн, хүүхэд багачуудын сонирхлыг татсан шинэлэг ажил болов.
Баяжмалын уут оёх хоёрдугаар хэсгийнхэн “Ном бэлэглэе” уриан дор төвөөс алслагдсан Говил багийн 2-р сургуулийн багачуудыг зорьж, ном сурах бичиг, хүүхдийн уран зохиолын номоо бэлэглэжээ. Ном, амттан бэлгэнд авсан багачууд баяр хөөртэй байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багачуудыг хөгжүүлэх “Найдвар” төвд гал тогооны хэрэгсэл, ахуйн болон цэвэрлэгээний бүтээгдэхүүнийг өөрсдөө урласан энгэрэвчийн хамт хандивлав. Тус хэсгийнхэн Ерөнхий боловсролын 20-р сургуулийн шатар даамны танхимыг тохижуулж багачуудыг өөрсдийн хийсэн амтат бялуугаар дайлсан юм.
Мөн Захиргаа аж ахуйн хэсгийнхэн “Найдвар” төвд цэвэрлэгээ үйлчилгээний материал хадгалах зориулалттай шүүгээ, багачуудын хүнсэнд зориулан сүү хандивлажээ.
Ийнхүү Оёдлын цехийн хамт олон мэргэжлийн баяраараа “Сайн үйлсийн аян”-д нэгдэж, нийгэмд чиглэсэн буянтай үйлс бүтээлээ.
-
10 цаг 56 мин
-
13 цаг 37 мин
-
14 цаг 57 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
10 цаг 56 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин