Хан-Уул дүүргийн иргэдийн 20 гаруй хувь нь эрт илрүүлэг, оношилгоо, шинжилгээнд хамрагджээ
Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн сайд С.Энхболдын эрчимжүүлэн хэрэгжүүлж буй “Эрүүл мэнд үндэсний баялаг” уриан дор “Хүн амын нас, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоог зохион байгуулах” ажлыг тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлсэн.
Тэгвэл энэ ажлын хүрээнд Хан-Уул дүүрэг урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээг Эрүүл мэндийг дэмжих төвдөө хийж эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар дүүргийн нийт иргэдийн 20 гаруй хуьв нь хамрагдаад байна.
Энэ талаар Хан-Уул дүүргийн ЭМТ-ийн Эрүүл мэндийг дэмжих төвийн дарга Т.Дэлгэрмаа "0-17 насны хүүхдийн эрт илрүүлэг, оношилгоо шинжилгээг өрхийн эрүүл мэндийн төв дээрээ хийж байгаа бол 18-аас дээш насны иргэдийн Хан-Уул ЭМТ, Хан-Уул Нэгдсэн эмнэлэг болон хоёр гэрээт хувийн эмнэлэг дээр хийж байна. ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар Эрүүл мэндийг дэмжих төвийг байгуулж, тоног төхөөрөмжийг мөн шийдвэрлэсэн өгсөн учраас бид Эрүүл мэндийг дэмжих төв дээрээ эрт илрүүлэг, оношилгоо, шинжилгээг цогц хийж байна." хэмээлээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.99.80)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
11 цаг 8 мин
-
13 цаг 48 мин
-
15 цаг 8 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
11 цаг 8 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин