Олон бүтээлч ажил санаачлан хэрэгжүүлэв
Үйл явдал
/
2022-10-20
Манай улсад Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ жил тохиож байна.
Энэхүү түүхт ойг тохиолдуулан үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн дунд 100 бүтээлч ажлын аян зарласан.

Аяны хүрээнд Аж ахуй үйлчилгээний цехийн хамт олон үйлдвэрийн гадна талбайн цэвэрлэгээнд ашигладаг багажуудыг ишлэн, компьютерын процессорын суурь хийж, ажилтны душны гишгүүр солих зэрэг олон бүтээлч ажил санаачлан хэрэгжүүлээд байна. Мөн эмэгтэйчүүдийнхээ дунд гар урлалын сургалт явуулсан бөгөөд “Байгальд ээлтэй зам” төслийн хүрээнд Хог хаягдлын менежментийн бодлогыг дэмжин хоёрдогч түүхий эд хуванцар савыг ангилан ялгаж, байгаль орчноо хамгаалах үйлсэд нэгдэв. Түүнчлэн ХАБЭА-н хэлтсээс гаргасан гарын авлага, зөвлөмжөөр номын сан байгуулсны зэрэгцээ торон сав, гоо сайхны тавиур, ажилчдын өрөөнд алжаал ядаргаа тайлах массажны давсан гишгүүр хийж байрлуулжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.158.10)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.