“Сүм музей” гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулна
Үйл явдал
/
2022-10-20

09.00 цагт МУИС-ийн номын санд Геологийн салбарын 83 жилийн ойд зориулсан “Геологийн салбарын тулгамдсан асуудал, шийдэл” хэлэлцүүлэг болно.

09.00 цагт “Туушин” зочид буудалд "Цаг уурын өөрчлөлтийн эсрэг эрчим хүчний хэрэглээ, ашиглалтын чадавхыг бэхжүүлэх” сэдэвт семинар болно.

09.30 цагт Улсын I төв эмнэлэгт Урологи андрологийн эмч нарын эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 88039908

09.00-18.00 цагт “Холидэй Инн” зочид буудалд “20-р зууны хувьсамтгай, тодорхойгүй, төвөгтэй, эргэлзээтэй үеийн төрийн удирдлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 89175789.

11.00 цагт Төрийн ордонд АН-аас 4/11 Мэдээллийн цагаар УИХ дарга, Ерөнхий сайд нарт албан хүргүүлсэн албан шаардлагын хариуд Засгийн газрын ХЭГ-аас Ажлын хэсэг байгуулан хамтран ажиллах хариу ирүүлсэнтэй холбогдуулан мэдээлэл хийнэ.

11.00 цагт Үндэсний мэдээллийн төвд Монголын Авто сургалтын байгууллагуудын нэгдсэн холбооноос олон нийтийн мэдээллийн хэрэгслээр жолооч бэлтгэх сургалтын үйл ажиллагаатай холбоотой гарсан мэдээлэлд тайлбар өгнө.

11.00 цагт Соёлын өвийн Үндэсний төвийн "Өв эрдэнэ" театрт Чойжин ламын сүм музей "Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг" өдөрлөг болон Монгол-Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн түүхэн ойг тохиолдуулан Японы алдарт гэрэл зурагчин Сүгияма Тэрүзогийн авсан шилдэг гэрэл зургуудаар “Сүм музей” гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулна. Утас: 99905352, 99259003

12.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд “Зангиагүй уулзалт”-д Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, НЭМҮТ-ийн захирал С.Өнөрсайхан, НЭМҮТ-ийн ЭМДӨУСА-ны дарга С.Гэрэлмаа нар оролцож Ковидын эсрэг вакцины талаарх иргэдийн түгээмэл асуултад хариулж, энэ жилийн дархлаажуулалтын талаар мэдээлнэ. 

15.00-16.30 цагт МУБИС-ийн номын санд “Монгол Улсын боловсролын их сургуулийн Багшийн сургууль-100 жил” номын нээлттэй. 

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.92.247)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.