Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар нь эмчилгээ, оношилгооны өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслийг хэрэглэх нөхцлийг бүрдүүлэх зорилготой ажилладаг ч өнөөдрийн байдлаар лабораторид ажиллах ёстой тоног төхөөрөмж нь хуучирч, сэлбэг хэрэгсэл ховордсон тул засварлаж чадахгүй байна. Эм шинжлэх лабораторийн багаж, тоног төхөөрөмжийг шинэчлэх, сэлбэг хэрэгсэл, урвалж бодисын хангалт хийхэд ойрын хугацаанд 5 тэрбум гаруй төгрөг шаардлагатай гэсэн судалгаа гарсан гэдгийг тус газрын дарга Д.Нарантуяа энэ үеэр хэллээ.
Эмийн чанар, аюулгүй байдлыг хянан шалгах түр хорооны дарга Н.Учрал “Өнөөдөр бид эмийн агентлагтай болж, лаборатори нь шилжиж ирсэн. Тэгвэл цаашлаад бид эрх зүйн орчноос гадна технологи, ажиллах боловсон хүчинг сайжруулах, эмийн жагсаалтаа шинэчлэх, гадны улс орнуудад эмээ шинжлүүлэх шаардлагатай байна. Үүнээс гадна хувийн хэвшлийн компаниудтай хэрхэн түншилж ажиллаж болох талаар ярилцах шаардлагатай байна.
Монгол Улсын эмийн бүртгэлд нийт 4360 эм бүртгэлтэй байна. Эдгээр эмийн орц, найрлага, түүхий эдийн гарал үүсэл, шинжилгээний бичиг зэрэг бүх төрлийн мэдээллийг агуулсан эмийн цахим бүртгэлийн ажлыг эхлүүлсэн. Ингэснээр иргэд баталгаатай, чанартай эм хэрэглэх, бүртгэлгүй, хуурамч эм хэрэглэхгүй байх нөхцөл бүрдэж байна.” хэмээлээ.
Харин эмийн чанар аюулгүй байдалд анхаарал хандуулах зорилгоор өнгөрсөн зургаадугаар сард “Эмийн чанар, аюулгүй байдлыг хянан шалгах түр хороог байгуулсан билээ.
-
11 цаг 13 мин
-
13 цаг 53 мин
-
15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
11 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин