Чингэлтэй дүүргийн цэрэг татлагын товчооны дарга цэрэг татлагын байрны үйл ажиллагаатай танилцлаа
Улаанбаатар хотод хугацаат цэргийн албаны энэ оны II ээлжийн цэрэг татлагыг 2022 оны аравдугаар сарын 20-23-нд зохион байгуулах юм.
Нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг төвийн зургаан дүүрэгт зохион байгуулсан бол II ээлжийг 9 дүүрэгт зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагджээ.
Үүнтэй холбогдуулан дүүргийн Цэрэг татлагын товчооны хурлыг Цэрэг татлагын товчооны дарга бөгөөд Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар удирдан явуулж, цэрэг татлагын өдрүүдэд зохион байгуулах арга хэмжээ, эрүүл мэндийн үзлэг, нарийн мэргэжлийн эмч нарт үзлэгийг хэрхэн зохион байгуулж явуулах зэрэг үүрэг чиглэл өгч ажиллалаа.
Хугацаат цэргийн албанд татагдагч нь цэрэг татлагын үеэр 8 төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орно. Мөн цэрэг татлагын байранд ирэхдээ иргэний болон цэргийн үүрэгтний үнэмлэх, мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх, сургууль төгссөн бол диплом гэсэн бичиг баримтыг биедээ авч, тогтоосон хугацаанд ирэх үүрэгтэй юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.70.99)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
10 цаг 20 мин
-
14 цаг 21 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
10 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин