М.ОЮУНЧИМЭГ: Төрийн хэмнэлтийн хууль нэрийдлээр эрчим хүчний шөнийн тарифын хөнглөлтийг цуцалж болохгүй
Үйл явдал
/
2022-10-21
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хэлэлцэх асуудлын эхэнд УИХ-ын гишүүд хэлэлцэх асуудлын талаар байр сууриа илэрхийлсэн. Энэ үеэр М.Оюунчимэг гишүүн гэр хорооллын иргэдийн шөнийн тарифын хөнгөлөлт 2023 оны төсөв дээр эрчим хүчний сайдын багцад тусгагдаагүй асуудал иргэдийн шүүмжлэлийг дагуулж байна.

Тэрбээр "Гэр хорооллын иргэдийн шөнийн тарифын хөнгөлөлт 2023 оны төсөв дээр Эрчим хүчний сайдын багцад тусгагдаагүй орж ирсэн асуудал иргэдийн зүгээс их шүүмжлэл дагуулж байна. Тиймээс иргэдээс их  2022 оны судалгааг аваад үзэхэд нийслэлд 125 мянган айл өрх, 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрыг аваад үзвэл 48 мянган айл өрх эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагддаг байсан. Маш олон мянган айл өрх эрчим хүчний хөнгөлөлттэй байх, агаарын бохирдлоос сэргийлэхэд нөлөөлж байсан. Гэтэл 2023 оны төсөвт энэ асуудал тусгагдаагүй байна. 2017 оноос хойш шөнийн тарифын хөнгөлөлт олон мянган иргэний амьжиргаанд тус болж буй. Төрийн хэмнэлтийн хуулийн нэрийдлээр эрчим хүчний шөнийн тарифын хөнглөлтийг цуцалж болохгүй." гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.82.208)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.