Уулзалтын эхэнд сайд Ж.Ганбаатар хилийн боомтын хорио цээрийн улмаас уул уурхайн салбарт хэрэглэгддэг бараа, материал, түүхий эд, бүтээгдэхүүний импорт, тээвэрлэлтэд хүндрэл учирсан хэвээр байгааг дурдаад цаашид боомтын хэвийн үйл ажиллагааг хангахын тулд БНХАУ-ын талтай нягт хамтран ажиллаж, шаардлагатай албан уулзалтуудыг хийх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн БНХАУ-аас нийлүүлдэг газрын тосны бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлэх, уурхайн үйлдвэрлэлд шаардлагатай тэсэрч дэлбэрэх бодис болон бусад урвалжийн нийлүүлэлтийн явцыг хөнгөвчлөхөд хамтран ажиллах саналтай байгаагаа дурдлаа.
Элчин сайд Цай Вэньруй Эрээн хотын химийн бодис хадгалах агуулахад өргөтгөл шинэчлэл хийгдэж буйтай холбоотойгоор бүтээгдэхүүний нийлүүлэлтийн асуудал хүндрэлтэй байгааг дурдаад, цаашид БНХАУ-аас тогтвортой, хэвийн нийлүүлэх, нэвтрүүлэх боомтын тоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллах талаар нарийвчлан судалж холбогдох байгууллагуудад уламжлахаа мэдэгдсэн. Мөн БНХАУ нь хэдийгээр газрын тосны бүтээгдэхүүний экспортлогч орон биш ч гэлээ Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтэд анхаарал хандуулан ажиллахаа мэдэгдсэн юм.
-
10 цаг 17 мин
-
12 цаг 57 мин
-
14 цаг 17 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
10 цаг 17 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин