Баян-Өлгий аймаг “ТӨСӨВ-2023” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг танхим болон цахимаар оролцлоо
Үйл явдал
/
2022-10-21

Тус хэлэлцүүлгийг танхим болон цахимаар зохион байгуулж байгаа бөгөөд аймгийн Засаг дарга Д.Бауыржан, Засаг даргын орлогч Х.Арман, ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол болон холбогдох мэргэжилтнүүд цахимаар оролцож байна.

УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганаар Монгол Улсын 2023 оны төстийн төслийг хэлэлцэж, хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлж МУ-ын төсвийг хэлэлцэх, батлах үйл явцыг олон нийтийн өмнө нээлттэй, ил тод болгох, иргэдийн оролцоо, хяналтыг тавих боломжийг хангах үүднээс 2023 оны төсвийн төсөлд иргэдийн саналыг энэ сарын 7-17-ны хооронд буюу 10 хоногийн хугацаанд авсан. Энэ хугацаанд зөвхөн D-parliament цахим системд гэхэд 68.641 хүн зочилж, 14.563 иргэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуультай танилцсан байна.

700

 Олон нийтийн хэлэлцүүлгийг нээж УИХ дарга Г.Зандаршатар хэлэхдээ, “Монгол Улс анх удаа улсын төсвийн төслөө ард олон, эрдэмтэд, ажил олгогчидтойгоо хэлэлцэж байна. Энэ нь ард түмний засаглах эрхийг хангаж байгаа шинэ алхам юм. Ирэх оны төсөв эдийн засгийг тогтворжуулах, эрсдэлт хүчин зүйлээс үүссэн хүндрэл бэрхшээлийг гарз хохирол багатай даван туулах, эдийн засгаа илаарьшуулах, төсвийн шинэчлэлийг бодитой хэрэгжүүлж, төсвийн зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, олон нийтийн хяналтыг тогтоох, хөгжлийг тэтгэсэн төсөв болгох ирээдүйн зорилгод чиглэж байна. Энэ хэлэлцүүлгээр үнэ цэнтэй санал зөвлөмж, зөв шийдэл, гарц гаргана гэдэгт итгэж байна.” хэмээв.

Харин Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “2022 оны улсын төсөв цар тахлын хүндрэлийг даван туулахад зориулагдсан бол 2023 оны улсын төсвийн төсөл эдийн засгийг тогтворжуулж, макро тэнцвэрийг хангахад бүхэлдээ зориулагдана. 2023 оны төсвийн төслийн онцлог нь эдийн засгаа тогтворжуулах, өрхийн эдийн засгийг бууруулахгүй байх, мөн өнгөрсөн онд эхлүүлсэн бүтээн байгуулалтын төслүүдээ ашиглалтад оруулахаар тусгасан. Ингэснээр он дамжсан төсвийн хөрөнгө оруулалт бүхий төслүүдийн дийлэнх хувийг дуусгахаар тооцоолсон” гэв.

    Өнөөдрийн нэгдсэн хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн удирдан чиглүүлж байгаа ба үдээс хойш  “Төсвийн ил тод байдал”, “Халамжаас хөдөлмөрт”, “Тогтвортой эдийн засаг”, “Шинэ сэргэлтийн бодлогын тэргүүлэх зорилт-Боомтын сэргэлт” гэсэн дөрвөн салбар хэлэлцүүлгээр үргэлжлэх юм

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.53.246)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.