Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх 12 дугаар хороонд ажиллаж, тулгамдаж буй асуудалтай танилцлаа
Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо нь нийт 2029 өрхийн 7706 иргэн. Газар нутаг 140 га, 9 хэсэгт хуваагдан үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд дахин төлөвлөлтийн ажил эрчимтэй өрнөж байна. Уулзалтын үеэр тус хороонд энэ онд гэхэд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2 тэрбум 813 сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдсэн талаар Засаг дарга Х.Батзаяа танилцууллаа. Эдгээр ажлаас нэрлэвэл, Австрийн хөрөнгө оруулалтаар 307 ширхэг гэрэлтүүлэг, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 20 дугаар цэцэрлэгийн өргөтлөгийн барилгыг барьж, ашиглалтад оруулсан, дүүрэг орон нутгийн хөрөнгө оруулалтаар Жанжин Д.Сүхбаатарын гэрийн буурь орчимд гэрэлтүүлэг тавьсан, Баянзүрх дүүргийн Соёлын ордоноос ургаш явган хүний замыг шинээр хийсэн байна.
Тус хороонд хийгдсэн онцлог бүтээн байгуулалт төр, хувийн хэвшил хамтран хорооны байрны зүүн талын хогийн цэгийг цэвэрлэж, ЗҮБИ тоглоомын талбай, magicbox номын сан нээж, мод тарьж тохижуулсанд дүүргийн Засаг дарга Н.Баянмөнх талархал илэрхийллээ.
Уулзалтын үеэр тус хорооны 147 дугаар сургууль, 20 дугаар цэцэрлэг, Амгалан итгэлэхүй өрхийн эрүүл мэндийн төвийн хамт олон, Хорооны ахмадын зөвлөлийн дарга үйл ажиллагаагаа танилцуулж, тулгамдаж буй асуудлаа Засаг даргад уламжиллаа.
Тус хороонд тулгамдаж буй асуудлуудыг ч мөн хорооны Засаг дарга танилцуулсан. Эдгээрээс онцолбол, гэр хороолол дунд бетон зуурмагийн үйлдвэр ажиллаж байгаа талаар иргэдийн зүгээс маш их хэмжээгээр санал гомдол ирдэг байна. Тиймээс уулзалтын төгсгөлд бетон зуурмагийн үйлдвэрийн орчмын айлаар орж нөхцөл байдалтай танилцан уг асуудлыг шийдвэрлэх талаар арга хэмжээ авахаар боллоо
Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.98.10)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
10 цаг 23 мин
-
14 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
10 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин