Хан-Уул дүүрэгт II ээлжийн цэрэг татлага Ерөнхий боловсролын 34 дүгээр сургууль дээр явагдаж эхэллээ
Үйл явдал
/
2022-10-21
/2022.10.20/ Зэвсэгт хүчний болон Хилийн цэргийн нөхөн хангалт, захиалга, тухайн жилд цэргийн жинхэнэ албанд татах иргэдийн тоо, татлага явуулах ээлж, хугацааг тогтоох тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол гардаг. Энэ тогтоолыг үндэслэн аймаг, нийслэл /дүүрэг/-ийн Засаг даргын захирамжийн дагуу хугацаат албаны цэрэг татлагыг зохион байгуулан явуулдаг уламжлалтай.
Нийслэлийн хэмжээнд 2022 оны II ээлжийн цэрэг татлагыг 2022 оны 10 дугаар сарын 20-23-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд Хан–Уул дүүргийн II ээлжийн цэрэг татлага дүүргийн Ерөнхий боловсролын 34 дүгээр сургууль дээр явагдаж эхэллээ.
Хан–Уул дүүргийн II ээлжийн цэрэг татлагын арга хэмжээг нээж Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд Цэрэг татлагын товчооны дарга С.Энхбаяр “Өнөөдөр улс нийтээр зохион байгуулагддаг Цэрэг татлагын үйл ажиллагаа уламжлал ёсоор дүүргийн хэмжээнд эхэллээ.Монгол Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн хил хязгаарын бүрэн бүтэн байдлыг хамгаалахаар цэргийн эрдэмд суралцаж, бие бялдарын өв тэгш хөгжилтэй, хатуужил тэвчээртэй иргэн болгон хүмүүжүүлдэг алба. Монгол Улсын Үндсэн хууль, Цэргийн албаны тухай хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргийнхээ дагуу цэргийн жинхэнэ албанд татагдахаар ирсэн залуучууд та бүхэндээ эх орноо батлан хамгаалах ариун үүрэгтээ үнэнч байж, цэргийн жинхэнэ албаа нэр төртэй үлгэр жишээчээр хааж, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаад талархаж байна. 2022 оны II ээлжийн цэрэг татлага нээснийг мэдэгдэе” хэмээлээ.
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2022 оны А/492 дугаар захирамжаар дүүргийн цэрэг татлага нь олон улсын шаардлага, орчин нөхцөлийг хангасан бүх талбайг камержуулсан, богино холбооны хэрэгслээр иж бүрэн тоноглосон, цэргийн албанд татагдчдын цус болон нэрийн шинжилгээнүүдийг цэрэг таталгын байранд авч, иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай үзүүлж байгаагаараа онцлог зохион байгуулагдаж байна.
Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн журамт үүргээ биелүүлж, зарлан дуудах мэдэгдэл авсан цэргийн насны залуучууд хугацаат цэргийн албандаа идэвхтэй хамрагдана уу.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЦЭРЭГ ТАТЛАГЫН ТОВЧОО
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.161.216)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.