УГТЭ-ийн сувилагч, тусгай мэргэжилтний баг баруун бүсийн таван аймагт ажлын байрны сургалт зохион байгууллаа
Үйл явдал
/
2022-10-21

Улсын Гуравдугаар Төв эмнэлэг Эрүүл мэндийн сайдаас өгөгдсөн үүрэг чиглэл, ЭМС-ын А/344 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны хүрээнд харьяа орон нутгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТөвүүдийн сувилагч тусгай мэргэжилтнүүдийг ажлын байран дээр нь чадавхижуулах, лавлагаа шатлалын төрөлжсөн сувилахуйн чиглэлээр мэргэжлийн арга зүйгээр хангах, дэмжлэг үзүүлэх зорилтот хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэх зорилгоор төрөлжсөн мэргэшлийн сувилагч, тусгай мэргэжилтнээс бүрдсэн багаар 2022 оны 09 сарын 25-наас 10 сарын 07-ны хооронд Орхон, Булган, Хөвсгөл, Завхан, Увс аймгуудад амжилттай ажиллаад ирлээ.

Энэ удаагийн томилолтын зорилго нь тархины харвалт, зүрхний шигдээс, яаралтай тусламж, эрчимт эмчилгээний үеийн сувилахуйн тусламж, үйлчилгээг сайжруулах, тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх түүний шийдвэрлэх, арга замыг эрэлхийлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэхэд сувилагч мэргэжилтний оролцоог нэмэгдүүлэх, нотолгоонд суурилсан эмнэлзүйн сувилахуйн мэдлэг ур чадварыг хөгжүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад оршсон юм
Дээрх таван аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төв, нэгдсэн эмнэлгүүдийн сувилагч тусгай мэргэжилтнүүдэд “Тархины харвалт, зүрхний шигдээс, яаралтай тусламж, эрчимт эмчилгээний үеийн сувилахуйн тусламж үйлчилгээний цогц шийдэл” сэдэвт онол дадлага хосолсон ажлын байрны чадавхижуулах сургалтыг зохион байгуулж, нийт 600 гаруй сувилагч тусгай мэргэжилтэнг хамрууллаа

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.45.187)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.