БАГАНУУР ХК бол Монгол улсын эрчим хүчний тулгуур уурхай юм
Үйл явдал
/
2022-10-21
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир тэргүүтэй албаны хүмүүс 2022.10.14-ний өдөр Багануур дүүрэгт ажиллалаа. Эрчим хүчний салбарын байгууллагуудын үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцав.
Багануур ХК-ийн хувьд 2022 оны III улирлын байдлаар нийт 19.8 сая.м3 уулын цулын ажил хийж, 11.9 сая.м3 хөрс хуулж, 3,04 сая тонн нүүрс олборлон борлуулж үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 102-107 хувиар биелүүлэн ажиллаж байна. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний биелэлт 82 хувьтай хэдий ч өвлийн бэлтгэлийг 100 хувь хангахад тулгамдаж буй асуудал олон байгаагаа танилцууллаа. Тухайлбал: түлш, тэсрэх материалын нөөц бэлдэх, дугуй тослох материалын нөөц, ажилтнуудын нийгмийн даатгал, татвар, урт болон богино хугацаат өр төлбөр, тэдгээрийн алданги гээд олон асуудал бий.
 
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хэлэхдээ: Эрчим хүчний суурь салбар бол уурхай. Багануур ХК бол Монгол улсын эрчим хүчний тулгуур уурхай юм. Бид танай компанид тулгамдаад буй асуудлуудыг ойлгож байна. Нэг тонн нүүрсний үнийг 33500 төгрөгөөр төгрөгөөр цаашид байлгах боломжгүй болсон байна гэдгийг ойлгож байна.
Тиймээс эрчим хүчний үнэ тарифт өөрчлөлт оруулахаар судалгаа хийж байгаа. Үүнтэй уялдаад нүүрсний үнийг хэрхэн нэмэх талаар яригдана. Тиймээс танай компани үнэ өртөгтэй холбоотой санхүүгийн тооцоолол мэдээллээ холбогдох албаны хүмүүст өгч хамтран ажилла гэсэн юм. Тэрээр хамт яваа албаны хүмүүстээ үнэ тарифт өөрчлөлт оруулах бэлтгэл ажлыг бүрэн хангахыг үүрэг болголоо.
Харин компанийн удирдлагууд нүүрсний үнэ нэмүүлэхээс гадна өөрсдөө дотоод боломж бололцоогоо хэрхэн ашиглаж хэмнэлт гаргаж байгаагаа танилцуулсан юм. Тухайлбал: Хөдөлмөр зохион байгуулалтаас 105.5 сая.төг, эд анги сэргээн засварлаж 304.3 сая.төг, эрчим хүчний хэмнэлт гаргаж 624 сая.төг, техник зохион байгуулалтыг сайжруулж түлш шатахуунаас 85.6 сая.төг хэмнэсэн. Мөн өнгөрсөн зун намрын хугацаанд худалдан авалтыг оновчлон 10.8 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан. Ингэхдээ өнгөрсөн жилийн мөн хугацаанд 280 гэрээ байгуулан худалдан авалт хийдэг байсныг 100 болгож бууруулсан зэрэг хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаа танилцуулсан юм.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.53.246)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.