Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх: 37 дугаар хороог шилдэг төлөвлөлттэй хороо болгон хөгжүүлнэ
Иргэдийн өмнө тулгамдаж буй асуудалтай газар дээр нь танилцах, ирэх онд хийгдэх тохижилт, бүтээн байгуулалтын ажлын саналыг хүлээн авах үүднээс Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх дүүргийн 43 хороонд ажиллаж байгаа. Хамгийн сүүлийн хороо шинээр байгуулагдсан 37 дугаар хороо байлаа.
Тус хороо нь байгуулагдсан цагаасаа эхлэн “Хоггүй хороо” болох зорилтыг дэвгшүүлэн ажиллаж байгаа бөгөөд хур хогноосоо салсан талаар хорооны Засаг дарга Г.Мөнхбаяр танилцууллаа.
37 дугаар хороонд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил идэвхтэй өрнөж буй учир цаашид дүүргийн хэмжээнд жишиг болохуйц шилдэг төлөвлөлттэй хороо болгон хөгжүүлэх нь чухал гэдгийг Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх онцоллоо.
Мөн тус хороонд Баянзүрх дүүргийн Соёлын ордон ордог. Урдаа автобусны эцсийн буудалтай. Соёлын ордонд нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулагдахад автобус эргэх талбайгүй болдог нь иргэдийг бухимдуулж байгаа. Тиймээс ирэх онд автобусны эцсийн буудлыг тохижуулах ажлыг төсөвт тусгана хэмээн дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх амаллаа.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил эрчимтэй өрнөж, орон сууцны хороолол баригдах тусам хүн ам нэмэгдэнэ. Хүн амын өсөлттэй уялдуулан сургууль, цэцэрлэгээ төлөвлөх нь зүйтэй. Тийм ч учраас уулзалтын төгсгөлд Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх дахин төлөвлөлт өрнөж бүй барилгын талбайд ажиллаж, сургууль, цэцэрлэгийн барилгын ажилтай танилцлаа.
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх 37 дугаар хороонд хийгдэж буй дахин төлөвлөлтийн ажилтай танилцлаа
Батхэрэйд ХХК нь дахин төлөвлөлтийн төслийг эхлүүлэхдээ сургууль, цэцэрлэгийн асуудлыг хамтад нь төлөвлөсөн. Иргэд ая тухтай орчинд амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлж, зөв төлөвлөлт зохион байгуулж байгааг Засаг дарга онцоллоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.72.161)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
11 цаг 0 мин
-
13 цаг 41 мин
-
15 цаг 1 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
11 цаг 0 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин