Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ болон дэргэдэх байгууллагууд “СОЁЛТОЙ СОНГИНОХАЙРХАНЧУУД” аянд нэгдлээ
Үйл явдал
/
2022-10-21
Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс болон Жаргалантын Соёлын ордон, Захиалагчийн ажлын албаны албан хаагчид “Соёлтой Сонгинохайрханчууд” аянд нэгдлээ.
 
Аяны хүрээнд ЗДТГ болон Нутгийн захиргааны байранд иргэд олон нийт болон, төрийн албан хаагчдыг хамруулан “Угтах- Үдэх” үйлчилгээг зохион байгуулсан юм.
 
Тус хэлтэс, алба, байгууллагууд хотын соёлыг түгээн дэлгэрүүлэх, үйлчилгээний стандартыг сайжруулах, үйлчилгээний соёлыг нэвтрүүлэх, түргэн шуурхай, соёлтой үйлчилгээг хэвшүүлэх зорилгоор төрийн болон, аж ахуйн нэгж байгууллагууд дунд зохион байгуулж буй аянд иргэд, албан хаагчдыг өглөөний цайгаар дайлах, иргэдийн дархлааг дэмжих, танин мэдэхүйн асуулт хариултад зөв хариулсан иргэн, албан хаагчид гарын бэлэг өгөх гэх мэт хэлбэрүүдээр оролцлоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.212.146)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.