Баянзүрх дүүргийн удирдлагууд иргэдээ хүлээн авч уулзлаа
Үйл явдал
/
2022-10-21
Иргэдээс ирүүлж буй санал хүсэлтийг хүлээн авах үүднээс зохион байгуулдаг уулзалтад 35 хүн оролцсон. 80 гаруй хувь нь газрын маргаантай холбоотой асуудлаар хандсан учраас газар зохион байгуулалтын 1,2 дугаар албаны дарга болон газар зохион байгуулагч нарыг уулзалтад оролцуулж зарим иргэдийн асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, хууль, эрх зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Мөн иргэдийн уулзалтад Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан, ЗДТГ-ын дарга И.Баттөгс болон холбогдох алба, хэлтсийн дарга нар оролцлоо.
Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны иргэн Б.Аюуш 10 дугаар байранд хийгдэж буй дулаалга, гадна фасадны ажлыг дуусгахыг хүсэж саналаа илэрхийлсэн. Бүх орцонд дулаалга, гадна фасадны ажил хийх ёстой байсан. Гэвч бараа материалын үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор ажил бүрэн дуусаагүй. Энэ асуудлыг шийдвэрлэж ажиллахыг Засаг дарга үүрэг болголоо. Баянзүрх дүүргийн 11 хорооны иргэн С.Цэгмид 20 орчим жил мал маллаж, буянт сүргийнхээ ашиг шимийг хүртэж явна. Үүний хажуугаар сайн дурын үйл ажиллагаа явуулдаг. Мөн тусгай хэрэгцээт хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, эцэг эх асран хамгаалагчдыг хөдөлмөр эрхлэх боломжоор хангах үүднээс үүднээс үйл ажиллагаа явуулдаг Ихэр төөнүүрхэн НҮТББ-ын тэргүүн Н.Батдэлгэр нар хамтран ажиллах саналаа илэрхийлсэн. Зорилтот бүлгийн иргэд болон тусгай хэрэгцээт хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа эдгээр иргэдийг дэмжиж хамтран ажиллахаар боллоо.
 
Алслагдмал хороодыг төвлөрсөн шугамд холбох, Баянзүрх дүүргийн 38 дугаар хороо “Kaidu mall” худалдаа үйлчилгээний төвийн урд талын шороон замтай холбоотой олон асуудал гарч байгаа учраас хатуу хучилттай авто зам хийх, Офицеруудын ордны тойргийн авто замын түгжрэлийг бууруулах талаар уулзалтад оролцсон зарим иргэд саналаа илэрхийлсэн. Дүүрэг орон нутгийн хөгжилд иргэдийн санал хамгийн чухал. Энэ ч үүднээс уулзалтад оролцож саналаа илэрхийлсэн иргэдэд Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх талархал илэрхийлж, цаашдын ажилдаа тусгаж ажиллах болно гэж хэллээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.10.200)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.