Монголчууд хэсэг хугацаанд “ПЕНТХАУС” гэх солонгос киног хошууран үзэж, “КОЙН” гэх зүйлд хамаг мөнгөө шавхсан. Гэтэл одоо горыг нь амсаж, хохирогч болчихоод, цагдаа аваарай хэмээн өргөдөл гомдол болоод сууж буй. Тэрбум тэрбумаар ашиг олж байсан “койн”-ы бизнес эцэстээ олон хохирогчтой, цөөн хөлжигчтэй болоод эрүүгийн хэрэгт орооцолдох нөхцөл байдал үүсчихсэн.
Койн бизнесийн ард тодорхой улстөрчид байдгийг харж болохоор байна. Тодруулбал Сангийн дэд сайдаар ажиллаж байсан “талх” хэмээх Ч.Ганхуягийн “АРД КОЙН”, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн хүү комедиан Б.Идэр-Од нарын үүсэн байгуулсан “IHC” койн, мөн одоогийн УИХ-ын дэд дарга С.Одонтуяагийн хүү Ө.Үнэнбүрэнгийн “Bitmonex Cryptocurrency Exchange” койн зэргийг харж болно.
Монгол улсад бүртгэлтэй нийт 71 койн иргэдээс 970 тэрбум төгрөг цуглуулсан гэсэн мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл улстөрчдийн оролцоо, нөлөөллөөр ядарсан иргэдийнхээ түрүйвчийг хоосолдог “койн” бизнесийн ард МАН+АН-ын нөлөө бүхий улстөрчид байхыг үгүйсгэхгүй юм.
-
10 цаг 18 мин
-
12 цаг 59 мин
-
14 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
10 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин