Дэлхийн банкны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн багтай уулзалт хийв
Үйл явдал
/
2022-10-21

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүн, онцгой байдлын үеийн дэмжлэг болон  төслийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй цаашдын зорилтуудынхаа талаар санал солилцох уулзалт боллоо. Уулзалтад Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга  Л.Дашдэмбэрэл, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын дарга М.Батмагнай, Мэдээллийн технологийн төвийн дарга Д.Даваажаргал, Дэлхийн банкны эдийн засагч,төслийн багийн ахлагч Янг Хуан, төслийн багийн гишүүн Наталья Милан, Дэлхийн банкны ахлах мэргэжилтэн Н.Монголмаа, төслийн зохицуулагч Д.Мөнхтогтох болон төслийн бусад ажилтнууд оролцов.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь дамжуулан зээлдүүлэх гэрээний үндсэн дээр харьяа байгууллагуудаараа дамжуулан төслийн хүрээнд Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ бичил бизнес эрхлэгч 1425 иргэнд 12,7 тэрбум төгрөгийн жижиг зээл олгож нийт 2771 ажлын байр шинээр бий болгосон байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.52.54)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.