Сонгинохайрхан дүүрэгт намрын мод тарих өдрүүд үргэлжилж байна
Үйл явдал
/
2022-10-21
Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Сонгинохайрхан дүүрэг 9.6 сая мод тарьж ургуулах амлалт авсан билээ. Тус ажлын хүрээнд “Ногоон хот – Иргэний оролцоо” мод тарих аяныг 2021 оноос эхлэн Бумбат рашааныг сонгон нутгийн захиргааны байгууллагууд болоод өөрийн хүсэлтээр мод тарих иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай хамтран мод тарьж эхэлсэн. Тухайлбал, 2022 оны хавар нийт 76 мянга гаруй модыг дүүргийн нутаг дэвсгэрт тарьсан бол намрын мод тарилтаар өмнө нь тарьсан модоо ургуулъя гэсэн уриатайгаар ажиллаж байна.
Намрын мод тарих арга хэмжээний нээлтийг Нийслэлийн Байгаль орчны газар, БНСУ-ын Инчон хотын дарга нарын байгуулсан санамж бичгийн хүрээнд 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн Жаргалант тосгоны хогийн хонхор гэж нэрлэгддэг хуучин хогийн цэг орчмын 100 га талбайн “Инчон Мөрөөдлийн ой” төслийн талбайгаас эхлүүллээ.
Тус талбайг 10 жилийн хугацаанд ойжуулж, иргэдийн амралт чөлөөт цагийг тав тухтай өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх чиглэлээр Нийслэлийн Байгаль орчны газар, Инчон хотын Байгаль орчны газрууд хамтран тухайн газрын доройтлыг арилгаж, цөлжилтийн эсрэг ногоон зурвас байгуулаад байна.
Нээлтийн арга хэмжээнд Инчон хотоос Амьдрах орчны хэлтсийн дарга YANG KYUNG MO, Ойжуулалтын нэгдлийн дарга CHOI SU RYONG, Иргэдийн зөвшилцөх уулзалтын ерөнхий нарийн бичгийн дарга CHOI HYE JA, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Г.Төгөлдөр, Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч дарга Д.Ундармаа, дүүргийн ЗДТГ-ын ТНААХ-ийн дарга М.Энхманлай, Хорих 429 дугаар ангийн захирагч н.Цэрэн-Отгон, Нүри ХХК-ийн захирал Со Жон Ил, Х.Лхагважав нар оролцож 2000 ширхэг мод тарив. Мөн тус талбайд нийслэлийн Газар зохион байгуулалтын алба хуваарийн дагуу нийт 1000 ширхэг мод тарьж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.239.145)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.