О.Батбаяр: Озон эмчилгээ хийлгэснээс болж жирэмсэн эмэгтэй амиа алдсан хэргийг холбогдох байгууллагууд шалгаж байна
Озон эмчилгээ хийлгэсэн жирэмсэн эмэгтэй амиа алдсан хэрэг өнгөрсөн сард гарсан. Уг эмчилгээтэй холбоотой асуудалд Эрүүл мэндийн яам анхаарал хандуулж байгаа эсэх талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр мэдээлэл өглөө
"Тухайн асуудлыг цагдаа болон мэргэжлийн хяналтын байгууллага шалгаж байгаа. Ер нь озон эмчилгээ үр дүнтэй гэдэг нь нотлогдоогүй тул үүнтэй холбоотой эмчилгээний удирдамжийг ч манай улс батлаагүй. Манай улс гэлтгүй бусад улс оронд ч озон эмчилгээг буруу хийснээс болж цусанд агаар орж, улмаар амь насаа алдсан тохиолдол олон гарсан юм билээ. Энэ бол ямар нэг гоо сайхны газар хамаагүй хийх эмчилгээ биш. Озон эмчилгээний асуудлаар ЭМЯ, МХЕГ хамтарсан ажлын хэсэг гарч ажиллаж байгаа бөгөөд ойрын үед зохицуулалт шийдэгдэнэ" хэмээлээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.36.45)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
10 цаг 16 мин
-
12 цаг 56 мин
-
14 цаг 16 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
10 цаг 16 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин