Завханаас цэрэг ачсан машин замдаа осолдож ХОЁР ИРГЭН БЭРТЖЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-10-21

Монгол улсын иргэний заалшгүй биелүүлэх үүргийн нэг нь ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА. Хууль ёсоор 2022 оны ээлжит цэрэг татлага болж байна. Гэвч шинэ цэргүүд алба хаахаасаа өмнө гэнэтийн осолд өртөж, бэртэж гэмтэх тохиолдол ихэслээ. Тухайлбал ДОРНОД аймгийн хилийн цэргийн ангиуд руу залуусыг ачиж явсан автомашин  осолдсон тохиодол хэдхэн хоногийн өмнө гарсан. Гэтэл ийм төрлийн бас нэгэн осол болжээ. Завхан аймгаас Баян-Өлгий аймаг дахь зэвсэгт хүчний дүгээр анги руу хөдөлсөн автомашины зүүн урд дугуйнд гэмтэл гарч замын хажуу руу орсны улмаас хоёр залуу гэмтэж толгойндоо хөнгөн оёдол тавиулсан байна.  Тухайн осол Завхан аймгийн Ургамал сумын нутаг дэвсгэрт 19 цагийн үед гарсан бөгөөд 39 шинэ цэрэг тээвэрлэж явсан. Завхан аймгаас эмч, цагдаа, холбогдох албаны хүмүүс газар дээр нь шуурхай ажиллаж байгаа. Цэргүүдийн эцэг эхчүүдтэй нэг бүрчлэн холбоо барьж мэдээлэл өгсөн бөгөөд одоогоор гэмтсэн хоёр цэргийн нэг нь албаа хаана гэж мэдүүлсэн байна" гэжээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.90.57)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.