08.00-10.30 цагт МҮХАҮТ-д: “Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх эрхзүйн шинэтгэл” хэлэлцүүлэгтэй. Монгол Улсын сайд, Засгийн газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан оролцож, хяналт шалгалтын тогтолцооны өөрчлөлтийн талаар танилцуулна.
09.00 цагт Төрийн ордонд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ хамтран “Уур амьсгалын өөрчлөлт болон Биологийн олон янз байдлын тухай” НҮБ-ын суурь конвенцуудын талуудын бага хурлуудыг угтсан оролцогч талуудын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулна.
09.00 цагт Монголын хуульчдын холбооноос “Үндсэн хуулийн үзэл баримтлал-сорилт, бэрхшээл" сэдвээр "Хуульчдын форум" зохион байгуулна. Утас: 96919692
09.00 цагт Дугуй цагаан орчмын тохижилт бүрэн дуусч нээлтээ хийнэ. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар оролцож, Туул гол дагуу хийж буй тохижилтын хоёр байршлыг танилцуулна. Утас: 99037310, 99763656
09.30 цагт "Миллениум Плаза" зочид буудалд Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооноос “Эрдэс боловсруулалт-2022” олон улсын онол практикийн бага хурал, үзэсгэлэнг зохион байгуулна.
12.00 цагт Үндэсний мэдээллийн төвд: Монголын хамгийн анхны, олон бүжигчдийг нэг дор цуглуулсан, шагналын өндөр сантай салса, кизомба бүжгийн гудамжны марафон тэмцээн “Мишээл энтертайнмент” гудамжинд зохион байгуулах талаар мэдээлнэ.
14.00 цагт “Монгол Арт” галерейд (худалдааны "Дүнжингарав" төвийн урд): нэрт кино найруулагч Б.Балжиннямын мэндэлсний 80 жил, “Мөнх тэнгэрийн хүчин дор” уран сайхны киноны 30 жилийн ойн үйл ажиллагаа, эрдэм шинжилгээний хурал, номын нээлт болно.
14.30 цагт “Улаанбаатар Эрдэм” их сургуульд “Монголын шилдэг нийтлэл цуврал”-ын хүрээнд сэтгүүлч Г Жамьян, зохиолч С.Товуудорж нарын шилдэг нийтлэлийн номын нээлт болно.
-
10 цаг 7 мин
-
12 цаг 48 мин
-
14 цаг 8 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
10 цаг 7 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин