Монгол Улсын Их Хурлаас хууль тогтоох үйл хэрэгт иргэд, олон нийтийн оролцоог хангахад чиглэсэн “D-Parliament” цахим системийг нэвтрүүлээд байгаа билээ. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тус цахим системийг иргэдэд танилцуулах, мэдээллийг түгээх цуврал уулзалтуудыг хийж байгаа юм. Энэ хүрээнд өнөөдөр /2022.10.20/ Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш, оюутнуудад цахим системийг танилцуулах уулзалтыг тус сургуульд зохион байгуулав.
Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” хэмээн зааж, төрийн үйл хэрэгт иргэдийн оролцоог хангах эрх зүйн үндсийг тавьсан. Энэ эрхийг хангуулах үүднээс энэхүү цахим системийг хэрэглээнд нэвтрүүлсэн тухайгаа уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга онцлов.
Тухайлбал, боловсролын болон эрүүл мэндийн салбарын хуулийн шинэчлэлд оюутнууд зүйл, заалт бүрээр саналаа илгээж, сэтгэгдлээ үлдээх боломжтой. Мөн эрдэмтэн, судлаачид, салбарын мэргэжилтнүүд ч цахим хэлэлцүүлэг өрнүүлэх талбар буйг танилцууллаа.
Улсын Их Хурлын дарга мөн “D-Parliament” цахим систем нь цахим хувьслаар дамжуулан аливаа нийгмийн асуудлыг дэвшүүлэн тавьж, улмаар Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх, шийдвэр гаргах түвшинд оролцоогоо бодитой нэмэгдүүлэх дэвшилтэт боломж гэдгийг дурдлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
10 цаг 7 мин
-
12 цаг 48 мин
-
14 цаг 8 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
10 цаг 7 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин