Баянхонгор аймгийн дулааны станцын 2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэл 95 хувьтай үргэлжилж байна
Улсын хэмжээнд 10 аймагт дулааны станц байгуулах ажлыг Монгол улсын Засгийн газраас энэ онд эхлүүлсэн билээ. Баянхонгор аймагт 06 сард Дулааны станцын суурийн ажил эхэлсэн. Энэ оны төлөвлөгөөний хүрээнд манай аймгийн дулааны станцын суурийн ажил 95 хувьтай үргэлжилж бусад орон нутгуудаас хамгийн сайн гүйцэтгэлтэйд тооцогдож байгаа юм.
Өнөөдрийн байдлаар тус тусын зуух суурилуулах үндсэн боолтыг гарган цутгасан бөгөөд үргэлжлүүлэн 4-5 хоногийн хугацаанд суурийн шороог нягтаршуулан, буцааж булах ажил хийгдсэнээр энэ оны төлөвлөгөөт ажил 100 хувь хийгдэж дуусах юм байна.
Бусад аймгуудаас Баянхонгор аймгийн төсөл хэрэгжилтийн хувь өндөр байгаа нь Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай болон орон нутгийн дэмжлэг оролцоо, хяналт сайн байснаараа үр дүнтэй байв гэдгийг төслийн зохицуулагч Ж.Мягмарсүрэн ярив.
Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын “Бьюксан инженеринг” ХХК, "МЭЗ" ХХК нар ажиллаж байгаа бөгөөд энэ оны гүйцэтгэл ажлын хүрээнд Баянхонгор аймгаас “Эх бүрдэн”, “Гурван тахилт оргил” ХХК-ууд туслан гүйцэтгэгчээр ажиллаж орон нутгаас 20 гаруй хүнийг ажлын байраар хангасан байна.
Ирэх оны төлөвлөгөөний хүрээнд 04 сараас тус бүрийн 10 гкал хүчин чадал бүхий гурван зуухыг энэхүү бэлтгэсэн суурин дээрээ угсарч суулгах, 18,3 км урттай шугам тавих, татах ажлыг үргэлжлүүлэн хийх аж.
Манай аймаг энэхүү иж бүрэн төвлөрсөн дулаан хангамжийн системтэй болсноор иргэдийн амьдрал, нийгэм эдийн засагт олон эерэг өөрчлөлт бий болох юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.119.129)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
10 цаг 8 мин
-
12 цаг 49 мин
-
14 цаг 9 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
10 цаг 8 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин