Баянхонгор аймаг гар урлаачдын уралдаанд шилдгээр шалгарсан 10 урлаачид тус бүр 5,0 сая төгрөгийн батламжийг гардуулав
Үйл явдал
/
2022-10-22
Баянхонгор: ГАР УРЛААЧДЫН УРАЛДААНД ШИЛДГЭЭР ШАЛГАРСАН 10 УРЛААЧИД ТУС БҮР 5,0 САЯ ТӨГРӨГИЙН БАТЛАМЖИЙГ ГАРДУУЛАВ
Баянхонгор аймаг байгуулагдсаны түүхт 80, 81 жилийн ойн хүрээнд аймгийн Засаг даргын санаачилгаар Худалдаа аж үйлдвэрийн салбар танхимаас АЗДТГ-тай хамтран гар урлаачдын дунд уралдаан зарлаж, үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан юм.
Урлаачдын дундах уралдаан, үзэсгэлэн худалдаанд нийт 84 гар урчин өөрийн хийсэн шилдэг бүтээлүүдээрээ оролцсон байна.
Эдгээр урчуудын дундаас бүтээлийн хийц, чанар, агуулга тус бүрээр шүүлтийг явуулж 10 төрөл тус бүрд нэг ялагчийг тодруулан өнөөдөр /2022.10.20/ шагналыг гардуулав.
Шилдэг уран зураач – Т.Батжаргал
Шилдэг уран сийлбэрч – П.Цэрэнбалжир
Шилдэг уран барималч – Ж.Шагдарсүрэн
Шилдэг эсгий, оёмол,нэхмэл сүлжмэл урлаач – Г.Саран
Шилдэг мод, модон эдлэлч – Ч.Пүрэвсүрэн
Шилдэг уран дархан – Б.Буян
Шилдэг арьс шир урлаач – М.Жамбалдорж
Шилдэг цаасан урлал, цоолборч – Б.Булганбаатар
Шилдэг уран хатгамалч – А.Оюун
Шилдэг үслэг эдлэл урлаач – Н.Түвшин нар шалгарч аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, ХАҮТ-ийн Баянхонгор аймаг дахь салбар танхимын дарга Г.Энхтүвшин нараас тус бүрийн 5,0 сая төгрөгийн батламжаа гардан авлаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.73.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.