УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Эдийн засгаа микро байна уу микро байна уу?Үүнийг иргэдийн айл өрхийн бодит орлоготой нь холбож ярих нь зөв. Нөгөө талаар үндэсний аюулгүй байдалтай холбож ярьж ажилламаар байна. саяхан үндэсний аюулгүй байдлын тайлан сонссон ямар салбарт үндэсний аюулгүй байдлын зорилтуудаа хангаж байна вэ гэхэд 99 хувь нь хангалтгүй гэсэн дүгнэлт гарсан. Энэ өөрөө маш ноцтой асуудал. Мөрийн хөтөлбөр шиг юм яриад байна. Одоо ирээдүй цаг дээр өснө хөгжинө гэхээ болих хэрэгтэй. Сүүлийн 15 жилд хийсэн төсвийн бодлого төсвийн тэнцэлд хийсэн дүгнэлт зөв гарсан. Аудитын дүгнэлт, зөвлөмжүүд гараад байдаг гэтэл улс төрийн шийдвэр дээрээ дандаа эсрэг гардаг. Монгол улсын эдийн засгийн, санхүүгийн асуудлуудыг гол хариуцаж үүрэх хүн бол Хүрэлбаатар сайд, Жавхлан сайдыг гэж хардаг. Дээрээс нь төсөв их олон данстай байна гэж их шүүмжилдэг байсан хүн бол Хүрэлбаатар сайд. Та үүнийг даруй цэгцэлмээр байна. Шүүмжилж байсан зүйл ээ ажил болго. Эдийн засга сайн муу байх нь хувийн хэвшлээс хамаарна. Сая төсвийн хэлэлцүүлэг дээр хувийн хэвшил төрийг үзэн ядах хэмжээнд очсон байна. “төсөв батлагддаг, тендер авдаг. Гэтэл сангийн яам Төсвийн хууль болчихсон, дараа жил өөрчлөөд хасаад орж ирж байна. Бид нар юм аа төлөвлөчихсөн байгаа шт, дампуурлаа” гэж аж ахуй нэгжүүд аргаа барж байна. тэгэхээр хувийн хэвшлээ нугасалдгаа боль.
-
10 цаг 0 мин
-
12 цаг 41 мин
-
14 цаг 1 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
10 цаг 0 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин