Чингэлтэй дүүрэг “ИТГЭЛ” төсөлд хамрагдсан иргэдтэй уулзалт зохион байгууллаа
Зорилтот бүлгийн иргэдийг хорт зуршлын сөрөг нөлөөллөөс хамгаалах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэхэд чиглэсэн “Итгэл” төсөлд хамрагдсан иргэдтэй Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын зөвлөх Ч.Болормаа нар уулзлаа.
Чингэлтэй дүүргийн 12 иргэн хорт зуршлаасаа татгалзаж, амьдралаа өөрчлөхөөр дураараа төсөлд хамрагдсан юм. Дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл төсөлд хамрагдаж буй иргэдийн сэтгэл зүйг дэмжих, тэднийг боловсрол эзэмшүүлж, цаашлаад ажлын байранд зуучлах хүртэл бүхий л талаар дэмжинэ гэдгээ хэллээ.
Төсөлд хамрагдаж буй иргэдийг боловсрол эзэмшүүлж, ажлын байраар хангах, хорт зуршлаас татгалзахад бусдад дуурайлал үзүүлэх, нөлөөллийн ажлыг зохион байгуулахаар хамтарсан ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэлээ
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.78.242)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
11 цаг 3 мин
-
13 цаг 43 мин
-
15 цаг 3 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
11 цаг 3 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин