Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар өнөөдөр дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Өсвөр насны хүүхдэд эрүүл мэндийн боловсрол олгох зорилгыг дэмжих” арга хэмжээг хэрэгжүүлэх төслийн хүрээнд “Санхүүгийн Боловсролын HUB” ТББ-ын гүйцэтгэх захирал Ш.Алтанцэцэгтэй хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.
Уг санамж бичиг нь “Өсвөр насны хүүхдэд эрүүл мэндийн боловсрол олгох зорилгыг дэмжих” ажлын хүрээнд Канадын сангийн тэтгэлгээр Ерөнхий боловсролын сургуулийн 15-19 настай хүүхдүүдийг “Санхүүгийн боловсролоор дамжуулан амьдрах ухаан суулгана” сэдэвт цогц сургалтад хамруулах, дээрх насны хүүхдүүдийг сонгоход хамтран ажиллах зорилготой юм. Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд нэг ээлжинд 35 хүүхдийг хамруулах буюу нийт гурван ээлжээр 105 хүүхдийг сургалтад хамруулж, санхүүгийн боловсрол олгох аж.
-
11 цаг 10 мин
-
13 цаг 51 мин
-
15 цаг 11 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
11 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин