Өмнөговь аймгийн хүүхдийн чуулган зохион байгуулагдаж байна.
Үйл явдал
/
2022-10-22
Өмнөговь аймгийн Засаг даргын нутгийн хишиг хөтөлбөрийн “Хүүхдэд ээлтэй орон нутаг” болох тэргүүлэх зорилтын хүрээнд Өмнөговь аймгийн 15 сумын 22 сургуулийн төлөөлөл 120 хүүхэд оролцсон хүүхдийн чуулган өнөөдөр зохион байгуулагдаж байна. Чуулганыг нээж Өмнөговь аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дэд тэргүүн, Засаг даргын тамгын газрын дарга Ц.Амартөгс мэндчилгээ дэвшүүлж хүүхдүүдэд амжилт хүслээ.
Чуулганд Монголын Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн н.Ууганбаяр, Монголын хүүхдийн зөвлөлийн дарга М.Гарьд нар урилгаар оролцож байна.
Шилдэг, тэргүүлэгч, манлайлагч хүүхдүүд чуулганаасаа аймгийн Хүүхдийн зөвлөлийн тэргүүн, тэргүүлэгчдийг сонгох юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.13.127)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.