Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулав
Үйл явдал
/
2022-10-22

Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад нэр дэвшигч Төмөрбаатарын Аюурсайханыг Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд танилцуулав.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам бол иргэдэд нийгмийн суурь үйлчилгээг хүргэх, монгол хүний үнэ цэнийг өргөж, хөдөлмөр эрхлэлт, салбарын бодлогыг  хэрэгжүүлэхэд манлайлж ажиллах, онцгой үүрэгтэй гэдгийг санууллаа.

Цаашид “халамжаас хөдөлмөрт” шилжих бодлогыг эрчимжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, өндөр настан, хүүхэд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд онцгой анхаарч ажиллахыг нэр дэвшигч Т.Аюурсайханд захив.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.72.24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.