-Манай үйлдвэр Австралийн ATC Williams компанитай хамтран хэрэгжүүлэх төслийн зорилго юу вэ?
-Үйлдвэр маань 44 дэх жилдээ ажиллаж байна. Бид Хаягдлын аж ахуйд технологийн аудит хийлгэж, олон улсын стандарт нэвтрүүлэх зорилгоор судалгааны ажлууд хийж байгаа. Энэ ажлын хүрээнд бид Австралийн ATC Williams компанийг урьж, хамтран ажиллалаа. Энэ компани дэлхийн 600 гаруй үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн төсөл хийсэн, олон улсын аудит, зохиогчийн болон хөндлөнгийн хяналт хийдэг мэргэшсэн компани. Хамгийн ойрхны жишээ нь Оюутолгой компанид хөндлөнгийн хяналт хийж байна. Мөн шинээр баригдаж байгаа хаягдлын далангийнх нь зураг төслийг хийсэн. Үүний дагуу барилгын бүтээн байгуулалтын ажлууд явагдаж байгаа. Бид Австралийн ATC Williams компанийн мэргэжилтнүүдтэй хамтран ажилласнаар Хаягдлын аж ахуйн далангийн тогтворжилтын өнөөгийн байдал, цаашдын төлөвийн судалгааг хийлгэнэ. Энэ судалгааг тоо баримт дээр тулгуурлахаас гадна далан дээр олон газар өрөмдлөг хийж, тогтворжилтыг нь тодорхойлно. Эндээс даланг хэдэн метр өндөрлөх боломжтой зэрэг асуудлууд тодорхой болно. Мөн олон улсын том далангуудын норм, стандарттай харьцуулж Эрдэнэт үйлдвэрийн далан аль түвшинд явж байгааг тодорхойлох нөхцөл бүрдэх юм.
-Хаягдлын далангийн тогтворжилтод өмнө хийдэг байсан хяналтаас нэлээд өргөн хүрээтэй ажил болох нь ээ?
-Хаягдлын аж ахуйг ашиглаж эхэлснээс хойш зохиогч буюу ОХУ-ын Мехонабр институт зохиогчийн хяналт, Уралын Уул уурхайн их сургуулийн баг хөндлөнгийн хяналт хийдэг. Мөн захиалагчийн хяналтыг манай Геологи, маркшейдерийн хэлтэс хариуцдаг. Энэ гурав олон жил ажиллалаа. Энэ ч утгаараа одоо бид олон улсын стандарт норм, дүрмийг хэрхэн мөрдөж байгаагаа шалгуулж, олон улсын технологийн аудитаар өнөөгийн нөхцөл байдал болон ирээдүй, хэтийн төлөвөө тодорхойлуулах үүднээс энэ ажлыг хийж байна.
-Дашрамд, Баяжуулах үйлдвэрт хаягдал өтгөрүүлэх технологи хэрэгжүүлэх ажил ямар шатанд яваа вэ?
-Хаягдал өтгөрүүлэх технологийг бид 2024 онд хэрэгжүүлнэ. Одоо инженерингийн зураг төсөл, технологийн судалгаа хийх тендер зарлагдаад явж байна. Монголд хаягдал өтгөрүүлэх технологийг Оюутолгой компани ашигладаг. Шинээр баригдаж буй үйлдвэрийн хувьд хаягдал өтгөрүүлэх технологийг хамтад нь шийдээд явахад хялбар. Ажиллаж байгаа үйлдвэрийн хувьд үндсэн үйлдвэрлэлээ зогсоохгүй, бүтээгдэхүүний тоо хэмжээнд хязгаарлалт хийхгүйгээр технологи нэвтрүүлэхийн тулд инженерийн нэлээн чухал шийдлүүдийг гаргах нөхцөл байдал үүсэж байгаа. Үүнийг бид 2024 оны сүүлч гэхэд дуусгана.
-Энэ технологи цагаан тоос бууруулахад хэр нөлөөтэй вэ?
-Хаягдал өтгөрүүлэх технологи нэвтрүүлэх нь олон талын ач холбогдолтой. Нэгд, Сэлэнгэ мөрнөөс татаж, технологид хэрэглэж буй техникийн усны хэрэглээ буурна. Үйлдвэрийн усны аюулгүйн нөөц бүрдэнэ. Хоёрт, өвлийн улиралд нуур хөлдөхөд усны дутагдалд ордог байдал арилна. Одоогийн байдлаар үйлдвэрээс 27 хувийн хатуулагтай материалыг Хаягдлын аж ахуй руу тээвэрлэдэг. Энэ технологийг хэрэглэснээр 60-65 хувийн хатуулагтай материал тээвэрлэнэ. Ингэхлээр өтгөрсөн материалыг химийн бодисын үйлчлэлийн дор хурааж, хадгалахад тоос бужигнаж босохгүй, өрөмтөж тогтсон гадарга үүссэнээр цагаан тоосны дэгдэлт буурах юм.
-
9 цаг 20 мин
-
13 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
9 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин