Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар Гашуунсухайт боомт болон Цагаан хадны гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаатай танилцлаа
Үйл явдал
/
2022-10-25
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар өнөөдөр буюу 2022.10.22-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Гашуунсухайт боомт болон Цагаан хадны гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаатай танилцлаа.
Гашуунсухайт боомтоор хоногт дунджаар 560 тээврийн хэрэгсэл экспортод гарч байгаа бөгөөд цаашид Чингэлэг тээврийн терминалын ачаа тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор ачаатай 120, ачаагүй 600 тээврийн хэрэгслийн талбай байгуулахаар ажиллаж байгаа тухай "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдээллээ.
Он гарсаар өнөөдрийг хүртэл Гашуунсухайт боомтоор нийт 12 сая тонн нүүрс экспортолжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.239.145)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.