Баянхонгор аймгаас цэргийн дээд цолтон 12 генерал төрөн гарчээ
81 жилийн баялаг түүхтэй Баянхонгор нутгаас түүхэндээ цэргийн дээд цолтон буюу алтан мөрдөстэй 12 ГЕНЕРАЛ төрөн гарчээ.
Тодруулбал, одоо ажиллаж байгаа болон бэлтгэл чөлөөнд гарсан
Өлзийт сумын харъяат, Хошууч генерал Ядамдоржийн Пүрэвдорж
Эрдэнэцогт сумын харъяат, Хошууч генерал Загдсүрэнгийн Болдбаатар
Жаргалант сумын харъяат, Бригадын генерал Сүрэнхоролын Дашзэвэг
Жаргалант сумын харъяат, Бригадын генерал Мягмарсүрэнгийн Эрдэнэдалай
Заг сумын харъяат, Бригадын генерал Доржпаламын Гэрэл
Өлзийт сумын харъяат, Бригадын генерал Батсуурийн Эрдэнэбат
Хүрээмарал сумын харъяат, Бригадын генерал Сийлээгийн Ганбат
Бөмбөгөр сумын харъяат, Бригадын генерал Аюушжавын Бат-Эрдэнэ болон Дэслэгч генерал Жүгдэрийн Балжинням /Гурванбулаг сум/, Хошууч генерал Нямжавын Паль /Баацагаан сум/, Хошууч генерал Жанчивын Ишдорж /Баянлиг сум/, Хошууч генерал Пунцагийн Дэчин /Галуут сум/ агсан нарын 12 цэргийн дээд цолтон гурван бүсийн энэ сайхан нутгаас төрөн гарсан түүхтэй.
Эрхэм генералуудын ирсэн үеэр аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, АЗДТГ-ын дарга Д.Энхжаргал, Цэргийн штабын дарга, хурандаа Г.Нэмэхбаяр болон цэргийн хүрээний байгууллагын удирдлагууд уулзалт хийн, хүүхэд залууст цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх, сургах, орон нутгийн бүлээн байгуулалт, ажил арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх талаар уулзалт хийв.
Энэ үеэр Ардын хувьсгалын 100, 101 жил, аймаг байгуулагдсаны 80, 81 жил, Зэвсэгт хүчний 101 жилийн ойн хүрээнд улс, аймаг, орон нутгийнхаа бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд оролцож явсан үе үеийн генералуудад ИТХ-ын дарга Э.Энхбат, АЗДТГ-ын дарга Э.Энхжаргал нар аймгийн хүндэтгэлийг гардуулав.
Төрөлх нутагтаа зочилсон генералууд аймаг орныхоо бүтээн байгуулалттай танилцан, Баянхонгор аймгийн музейд байгуулсан Генералуудын танхимын үйл ажиллагаа, сан хөмрөгийг үзэж сонирхов.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.140.196.5)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
8 цаг 5 мин
-
10 цаг 45 мин
-
12 цаг 5 мин
-
Өчигдөр 15 цаг 31 мин
-
Өчигдөр 12 цаг 50 мин
-
8 цаг 5 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин