Яруу найрагч Ц.ХУЛАН хилчидтэй уран бүтээлийн яриа өрнүүллээ
Үйл явдал
/
2022-10-25

Хилийн цэргийн 0303 дугаар ангийн бие бүрэлдэхүүн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Хуланг урьж, уран бүтээлийн ярилцлага өрнүүллээ. Хил хамгаалах байгууллага бие бүрэлдэхүүний ном унших идэвхийг өрнүүлэх, илүү сонирхолтой байдлаар ном унших “Ном шинжихүй” аяныг өрнүүлээд байгаа билээ. Тус аяны хүрээнд хилийн цэргийн 0303 дугаар анги ийнхүү яруу найрагч Ц.Хулан урьж, зохиогч, уншигчийн уулзалтыг хийжээ. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Хулан “Би нэгэн цаг үед Хил хамгаалах байгууллагад ажиллаж байсан. Монгол Улсын тусгаар тогтнолын жинхэнэ баатрууд хилчид байдаг юм. Олон сайхан хилчидтэй уулзаж, хил, хилчдийн тухай бүтээл, шүлэг бичсэн” хэмээн уулзалтын үеэр дурсан яриад, Монгол Улсын хэл, хилийн тусгаар тогтнол хамт байх ёстой хэмээгээд номтой нөхөрлөх нь олон талын ач холбогдолтойг өгүүлэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.235.171)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.