Баянзүрх дүүргийн Удирдах ажилтнуудын 15 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Үйл явдал
/
2022-10-25
Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр
- Өмнө нь өгсөн үүрэг даалгаврын биелэлт
- Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах
- Баянзүрх дүүргийн Засаг дарга хороодод ажилласан тайлан
зэрэг гурван асуудлыг хэлэлцсэн. Төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх үүднээс хорооноос хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулах, тохижилт бүтээн байгуулалтын талаарх мэдээлэл хүргэх үүднээс хорооны засаг дарга нар шуурхай зөвлөгөөний үеэр танилцуулга хийдэг. Энэ дагуу Баянзүрх дүүргийн 8,16 дугаар хороо тохижилт бүтээн байгуулалтын ажил болоод тулгамдсан асуудлаа танилцуулсан.
 
Өвлийн улиралд халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж зориулалтын бодис, элс, давсны нөөц бүрдүүлэн ажиллаж байна. Энэ онд нийт 229,9 тонн давс, бодис шаардлагатай байгаа.
Дүүргийн хэмжээнд сайжруулсан шахмал түлш нөөцлөх 11 агуулахтай. 10 дугаар сарын байдлаар 12,440 тонн түлшний нөөцтэй байна. Мөн дүүргийн хэмжээнд шахмал түлж борлуулах 160 цэг байгаагаас 101 цэгт борлуулалт хийгдэж байна. Цаашид шахмал түлш борлуулах цэгийг нэмэх, алслагдмал айл өрхүүд худалдан авалтаа ойроос хийдэг байх зэрэг асуудлыг судалж, тодорхой ажил зохион байгуулахыг Засаг дарга үүрэг болголоо. Мөн 28 хорооны 43 мянга гаруй өрхөд хоёр удаагийн давтамжтайгаар 90 мянган ширхэг урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлж, 1500 ширхэг угаар мэдрэгч тараахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ асуудлын хүрээнд хорооны засаг дарга, хэсгийн ахлагч нар эрсдэлтэй өндөртэй айл өрхүүдэд зөвлөмжийг хүргэж ажиллах хэрэгтэйг санууллаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.24.111)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.