Эрэн сурвалжлагдаж байсан ЭКС Ерөнхий сайд  ЭХ ОРОНДОО ИРСЭН үү
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-10-26

Монгол Улсын Ерөнхий сайд асан Чимэдийн Сайханбилэгийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн асуудалтай холбоотойгоор шалгаж, улмаар 30 хоног баривчлан саатуулж байсан. Гэвч тэрбээр эрүүл мэндийн асуудлаас болж батлан даалтад гарсан. Улмаар АНУ-д эмчилгээ хийлгэхээр явсан ч өнөөдрийг хүртэл эх орондоо ирээгүй байна. Түүнийг эрүүгийн цагдаагийн газар, АТГ-аас гадны тагнуулын байгууллагатай хамтран ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байсан юм.

Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг ажлаа өгсөний дараа ЭХ ОРОНДОО ИРНЭ хэмээн видео бичлэгээр МЭДЭГДЭЖ байсан тэрбээр өдийг хүртэл таг чиг болчихлоо. Зарим эх сурвалжийн мэдээллээр түүнийг ЭХ ОРОНДОО ИРЧИХСЭН С.ЭРДЭНИЙН Ардчилсан намд С.Баярцогтын хамт хүчин зүтгэж яваа гэв. 2022 оны 10 дугаар сарын 12-ний өдрийн Ардчлсан намын мэдэгдлээс харвал түүнийг тус намын ДЭД ДАРГА хэмээн өргөмжилж, СҮҮДРИЙН ПАРЛАМЕНТЫН ТЭРГҮҮНЭЭР сонгосон мэдээллээс үзэхэд ЭХ ОРОНДОО ИРЧИХСЭН улстөрийн гишүүнчлэлээ сэргээсэн хэмээн ойлгож болохоор байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.40.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.