Ж.Готов агсаны нэрэмжит өсвөрийн шатарчдын аймгуудын бүсийн тэмцээнийг Баянхонгор аймаг зохион байгууллаа
Үйл явдал
/
2022-10-26
Нутгийн өөрөө удирдах байгууллага үүсч хөгжсөний 30 жилийн ойн хүрээнд аймгийн Шатарын 3 удаагийн аварга, Бөмбөгөр сумын харъяат Ж.Готов агсаны нэрэмжит аймгуудын өсвөрийн шатарчдын бүсийн тэмцээнийг Баянхонгор аймгийн ИТХ, Монголын Шатрын холбоо, Баянхонгор аймгийн Шатрын холбоотой хамтран 2022 оны 10-р сарын 22, 23-ны өдрүүдэд Баянхонгор сумын “Гэгээн сумади” сургууль, цэцэрлэгийн цогцолборт зохион байгуулав.
Өсвөрийн шатарчдын тэмцээнд Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Төв, Сүхбаатар, Ховд, Хөвсгөл, Завхан, Дорноговь, Говьсүмбэр зэрэг 10 аймгийн 262 тамирчин өрсөлдөж аймгууд, Баянхонгор аймгийн сургууль, клубууд, Баянхонгор аймгийн сумдууд гэсэн гурван ангиллаар байр эзлүүлэхэд:
Аймгуудаас:
• 1-р байр Хөвсгөл, 2-р байр Өвөрхангай, 3-р байрыг Ховд аймгийн баг тамирчид
Баянхонгор аймгийн төвийн сургууль, клубуудээс:
• 1-р байрыг Гэрэлт ирээдүй шатрын клуб, 2-р байрыг Номгон сургууль, 3-р байрыг Гэгээн сумади сургууль, цэцэрлэгийн цогцолборын баг тамирчид
Баянхонгор аймгийн сумдаас:
• 1-р байрыг Баян-Өндөр сум, 2-р байрыг Бөмбөгөр сум, 3-р байрыг Баян-Овоо сум тус тус эзэллээ.
Тэмцээнийг Баянхонгор аймгийн ИТХ болон Ж.Готов агсаны гэр бүл, үр хүүхэд, ач зээ нар ивээн тэтгэж, аймгийн ИТХ-аас оюуны спорт болох шатрын спортыг дэмжиж хөгжүүлэх зорилгоор 90ш шатарыг тэмцээнд амжилттай оролцсон сум, байгууллагуудад бэлэглэлээ.
Тэмцээний ерөнхий шүүгчээр Монголын Шатрын холбооны ерөнхий менежер, улсын шүүгч Гүнбаяр, туслах шүүгчээр улсын шүүгч Н.Алтанзул нар ажилласан байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.92.247)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.