Энхтайвны гүүрний баруун урд хэсгийн явган замыг өргөтгөж, дугуйн зам тавина
Үйл явдал
/
2022-10-26

Энхтайваны гүүрний баруун урд хэсгийн явган замыг өргөтгөж, дугуйн зам тавих ажил энэ сарын 24-нд эхэлжээ. Энэ хэсгийн явган хүний зам хэт нарийн буюу стандартад нийцэхээргүй байсан юм. 

Мөн гудамж, зам, талбайг цэгцлэх, стандартад нийцэхгүй, зөвшөөрөлгүй самбар буулгах ажил Хан-Уул дүүрэгт үргэлжилж байна. Тус дүүргийн Энгельсийн гудамжин дахь самбаруудыг буулгажээ.

БГД, 9-р хороо, СОТ 3-1, 3-2-р байрны дунд байрлах нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барьсан 34 гараашийг буулгаж, чөлөөлсөн талбайд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 66 автомашины зогсоол байгууллаа хэмээн Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ өөрийн цахим хуудсандаа мэдээлэв.

700

700

700

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.169.14)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.