Энэ жилээс Баян-Өлгий аймаг БНСолонгос улсын Чанган хотын Чангшин их сургуультай хамтран ажиллахаар болж, энэ хичээлийн жилд 30 гаруй суралцагчийг хөнгөлөлттэйгөөр суралцуулахаар болсон билээ
Тэгвэл БНСУ-ын Чангшин их сургуулийн удирдлагууд аймгийн Засаг даргын урилгаар манай аймагт энэ сарын 24-26-ны өдрүүдэд албан айлчлал хийж байна. Эдгээр зочид төлөөлөгчдийг аймгийн удирдлагууд өнөөдөр /2022.10.25/ аймгийн Засаг даргын албан өрөөнд хүлээн авч уулзлаа.
Уулзалтад аймгийн аймгийн ИТХ-ын дарга Н.Бейбитхан, Засаг дарга Д.Бауыржан, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамед, ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол, Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Вита, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Т.Фестиваль, Гадаад харилцаа, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн С.Ботакөз, Чангшин их сургуулийн захирал ноён И Уон Гун, тус сургуулийн удирдах зөвлөлийн дарга ноён Чин Хье Вом, удирдах зөвлөлийн гишүүн хатагтай Чуе Гёон Хи, Гадаад оюутныг дэмжих төвийн дарга ноён Ж.Серикжан нар оролцлоо.
Чангшин их сургуулийн удирдлагуудыг хүлээн авч уулзах үеэр аймгийн Засаг дарга Д.Бауыржан: “Бидний урилгыг хүлээн авч манай аймагт хүрэлцэн ирсэн явдалд талархал илэрхийлэн, аймгаа товч танилцуулахын зэрэгцээ аймгийн зүгээс Чангшин их сургуультай хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэх, хамтран ажиллахад таатай байх болно” гэдгийг тэмдэглэн хэлэв.
Ноён И Уон Гун, аймгийн удирдлагуудтай хийсэн уулзалт үеэр хэлсэн үгэндээ: “Та бүхэн халуун дотноор хүлээн авч уулзаж байгаад баяртай байна. Монгол оронд өмнө нь хоёр удаа ирж байсан ч Өлгий хотод анх удаа айлчилж байна. Маш гоё байгальтай аймаг байна. Бидний хувьд аймгийн зүгээс боловсролын чиглэлд дэмжлэг үзүүлж, орон нутгийн хүүхдүүдийг бодлогоор дэмжин гадаадад суралцуулах боломжийг судлан, хамтран ажиллаж байгаа явдалд баяртай байна. Хүүхэд, залуучууд гадаадад суралцуулснаар тухайн орны соёл, хөгжилтэй танилцаж, суралцсанаар улс орныг хөгжүүлэхэд гол хөшүүрэг болдог билээ. Залуучуудаа эрдэм боловсролтой болгох талаар олон зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж буй Засаг даргад ажлын амжилт хүсье хэмээн” онцлов.
Уулзалтын үеэр талууд, хоорондын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлж хамтран ажиллах талаар, цаашид төрийн албан хаагчид, соёлын болон аялал жуулчлалын ажилчдыг урт болон богино хугацааны сургалтад тэтгэлэгтэй суралцуулах, Солонгос хэлний бэлтгэл ангийг нээх зэрэг асуудлуудын талаар санал солилцсон бөгөөд цаашдын хамтын ажиллагаагаа шинэ шатанд хөгжүүлэхээр хэлэлцэв.
-
8 цаг 4 мин
-
10 цаг 44 мин
-
12 цаг 4 мин
-
Өчигдөр 15 цаг 31 мин
-
Өчигдөр 12 цаг 50 мин
-
8 цаг 4 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин