Н.УЧРАЛ: Хаягжилтийг шийднэ. Ертөнцийн зүгээр ХАЯГАА ЗААДАГ улс МОНГОЛООС ӨӨР БАЙХГҮЙ@
Ертөнцийн зүгээр хаягаа заадаг улс Монголоос өөр үлдсэнгүй. Хаягжилтыг шийднэ Шуудангийн үйлчилгээ, хувь хүн, албан байгууллага, орон сууц, байшингийн хаяг хоорондоо огт зөрөхгүй, тодорхой стандарт хаягтай байх ёстой. Гадны жуулчид байтугай иргэд нь очих газраа олох гэж оньсого таахтай адилхан, ойролцоох барилга байгууламжаа бараадаж амаараа хэлсээр байна. Хаягжилт нь улс орны хөгжил, дэвшилд нөлөөлөөд зогсохгүй эдийн засгийн хувьд хэмнэлт авчирдаг. Манай улс хаягжилтын асуудлаа шийднэ гээд хэдэн арван жил ярьж, олон хууль, дүрэм, журам боловсруулсан ч асуудлаа шийдэхгүй, нэг газар очоод гацчихдаг. Гэтэл нийгэм цахим технологийн хөгжил, хүн амын суурьшил, шилжилт хөдөлгөөн нь хаягжилтын асуудлыг шинэ түвшинд гаргахыг шаардаж байна. Тиймээс Цахим хөгжил, харилцаа холбооны яам Барилга хот байгуулалтын яамтай хамтарч, хаягжилтыг цэгцлэх ажлыг эхлүүллээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.206.166)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
8 цаг 9 мин
-
10 цаг 49 мин
-
12 цаг 9 мин
-
Өчигдөр 15 цаг 31 мин
-
Өчигдөр 12 цаг 50 мин
-
8 цаг 9 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин